x

Хууль сахиулагчдаа ганд нь хаясан Хууль зүйн сайдын аяг

Өчигдөр өдрийн /пүрэв гариг/ УИХ-ын цахим чуулган олон нийтэд төдийлөн танил болоогүй байсан зарим нэг гишүүдийг авир, ааштай нь таниулсан “чухал” чуулган болов. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Түр хорооны хуралдаанаас хоцорсондоо бухимдаж, үүндээ гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг буруутгасан, харьцаа хандлагад нь хяналт тавихыг Хууль зүйн сайд Х.Нямбаатарт сануулсан явдал нь эргээд иргэдийн бухимдлыг төрүүлэв.

Мань хүн цагдаагийн албан хаагчдыг өөрийг нь таньсангүй хэмээн бухимдаж, “Би ард түмнийхээ төлөө ажиллаж байна. Намайг цагдаа таньсангүй, 30 минут саатууллаа” гэсэн нь бүтэн арав шахуу хоног цагдаатайгаа үзэж тарж байгаа жирийн иргэдэд тийм ч таашаалтай сонсогдсонгүй. Уулзвар болгонд саатуулагдаж байцаагдсаар бүтэн өдрийг үрж байгаа тэдэнд “УИХ-ын гишүүнийг таних, танихгүй” асуудал биш нь тодорхой. Гэтэл үүн дээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар гишүүн Г.Дамдиннямаас ч дор үлгэрийг албан хаагч нартаа үзүүлэв.

Хэдэн жилийн өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дугаарын хязгаарлалттай өдөр хувийнхаа машинаар хөдөлгөөнд оролцож байгаад цагдаад саатуулагдаж, жолооны үнэмлэх, машины гэрчилгээгээ “журамлуулсан” байдаг юм. Сайдыгаа танилгүй журамласан цагдаа хэсэг дээрээ очоод хамт ажиллагсдаасаа энэ тухай мэдчихээд яаруу сандруу яаман дээр гүйж хүрээд уучлал гуйхад нь “Уучлал гуйх шаардлагагүй. Ажлаа шударгаар хийсэнд баярлалаа” хэмээн талархал илэрхийлж, зургаа хамт даруулаад буцаасан байдаг. Сайд асан ч энэ тухайгаа тухайн үед өөрийн цахим хуудсанд нийтэлж байсныг зарим уншигчид санаж магадгүй.

Хэрвээ тэр үед Х.Тэмүүжин “Би салбарын чинь сайд байна” гэж хэлсэн бол нэгдүгээрт “УИХ-ын гишүүнийг таньсангүй” гэдгээс ч илүү том онигоонд орох байсан биз. Хоёрдугаарт, ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагч нарт өчүүхэн жижиг зүйлээр ч гэсэн дарамт учруулахыг бодоогүй учраас тэр биз. Салбарын сайд хүн өөрөөс нь уучлал хүсээд, ажил үүргээ гүйцэтгэж байгаад нь талархана гэдэг албан хаагчдад ч гэсэн урам юм даа.

Гэтэл Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар өчигдөр хорио цээрийн дэглэмийн үед албан үүргээ гүйцэтгэсэн /УОК-оос гаргасан дүрэм журамд “УИХ-ын гишүүний үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцоно” гэсэн зүйл байхгүй учир чуулганы хуралдаан цахимаар явагдаж буй энэ үед Г.Дамдинням гишүүн шалтгаанаар Төрийн ордонд дуудагдсан, эсэх талаар албаны шугамаар асууж тодруулах нь зүйн хэрэг/ цагдаагийн албан хаагчаа өмгөөлөхийн оронд “хувийн дугаарыг нь аваад ир, хариуцлага тооцно” гэсэн явдал /ядаж байхад нөгөөх нь хувийн дугаарыг нь цээжилчихсэн байдаг/ ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдад айдас, дургүйцэл төрүүлэхээс өөр ямар тустай билээ. Уг нь "Битгий хуцаж бай. Чиний УИХ-ын гишүүн чинь хэнд хамаатай юм, цагдаа ажлаа л хийсэн байна" гээд сууж байх ёстой хүн шүү дээ, ажил үргийнхээ хувьд бол...

Цагдаагийн алба хаагч хууль, журмыг ягштал сахиулах үүрэгтэй болохоос доошоо дарлаад, дээшээ зусардаад явах нь тэдний ажил биш. Сайд Х.Нямбаатар салбарынхаа алба хаагчдад арай л буруу үлгэрлээд байна даа.    

Мөн өдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг бас нэг том факт гаргав. Чуулганы хуралдаанд цахимаар оролцож байсан гишүүн хуралдааны дундуур өөрийн дүрсийг камерт тохируулаад хуралдааныг орхиж явсан явдал олон хүнд “хууран мэхлэгч, хулгайч” гэгдэх шалтгаан болов. Энэ тухай шүүмжлэл, иргэдийн дургүйцлийн хариуд мань хүн “Гэрээсээ онлайн хуралд оролцох тохиолдолд хүүхэд, гэрийнхэн үймүүлэх тохиолдол бишгүй байх юм. Тиймээс гишүүд үг хэлээгүй үедээ вертуал зургаа тавих, камераа хаах зэргээр бүтэн өдрийн чуулганд оролцож байгаа шүү” хэмээн жиргэсэн нь “муу дээр муухай, муухай дээр улцан” гээч болов. Ер нь бол цахим чуулганы үеэр гишүүд дундуур нь явж хоолоо ч хийгээд, хүүхдээ ч хөхүүлээд, аягүй бол гэрээ цэвэрлэж, хогоо ч хаях нь эзэгтэй хүний үүрэг бололтой шүү. УИХ-ын эмэгтэй гишүүдийг цахим хуралдаанд оролцуулахын тулд хажууд нь харгалзагч тавьж өгөх ёстой юм уу, хаашаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.122.18)
    Цагдаа иргэдийн өгсөн хуушуур халуун цайгаар гол зогоож байхад сайд ямар ч арга хэмжээ авпаггүй гэнээ
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 0 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 9 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 14 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 53 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 56 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 38 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top