x

У.Хүрэлсүх: Бид цаашдаа цар тахалтай хамт амьдрах нөхцөл үүслээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Тэрээр "Цар тахал сүүлийн өдрүүдэд улам хүчээ авч, хоёр ба гурав дахь давалгаа гарч, зарим улс оронд гамшгийн хэмжээнд хүрч байгааг манай ард иргэд мэдэж байгаа байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг байв. 

Засгийн газар, УОК шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг ард түмэндээ илтгэе. Бидэнд богино хугацаанд хяналтандаа авах маш чухал байгаа. 

Ард иргэд хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг ойлгож байна. Бид цаашдаа цар тахалтай хамт амьдрах нөхцөл үүслээ. 

Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол бүслэлтэд байсан. Бид хориглон хамгаалах тулалдаан хийсэн. Харамсалтай нь цар тахлыг дотооддоо алдлаа. Одоо гардан тулалдаанд орж байна. Бид айж сандарч, уурлаж бухимдах шаардлага байхгүй. Дэлхийн бүх улс энэ хүнд цагийг туулж байна. 

Өнөөдрийн байдлаар 30 хүн цар тахал авсан нь тогтоогдлоо. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 хүн халдвар авсан. Энэ бол надад ирсэн хамгийн сүүлийн тоон мэдээлэл юм.

Одоогоор биеийн байдал нь хүнд хүн алга. Сэлэнгэ аймгийн 74 настай эмэгтэйн биеийн байдал сайжирсан. 

Бид цаашид сахилга хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна. 

Цар тахлын үед засгийн газрын шийдвэрийг хүлээцтэй хүлээн авч, ухамсартайгаар даган сахин биелүүлж, гэртээ байж, маскаа зүүж байгаад талархал илэрхийлье.

Вакцин гарах сайхан чимээ байгаа ч монголд орж ирэх гэж удна. Бидэнд нэг вакцин бий. Энэ бол "Сахилга хариуцлага" юм.

Ийм учраас манай улсад байгаа гадаад, дотоодын бүх иргэд цар тахлыг таслан зогсоож чадна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 14 цаг 50 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 59 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 4 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 34 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 17 цаг 43 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 17 цаг 46 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 28 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top