x

Я.Содбаатар сайд ялархах хэрэггүй!

Монгол маань COVID19 цар тахлыг дотооддоо алдчихлаа. Хатуу хөл хорины дэглэмд шилжив. Энэ талаар гаднын хэвлэлүүд ч бичиж байна. Reuters, AFP зэрэг мэдээллийн агентлагууд “...Монгол Улсад анх удаа COVID19 халдвар тархлаа” гэж мэдээлжээ.

Халдвар улам тарж байгаа мэдээг Улсын онцгой комиссоос өдөр бүр өгч байна. Хөл хорионы хугацааг ч сунгалаа.

Уг нь энэ халдвараас манай улс маш сайн сэргийлж чадаж байсан. COVID19 халдварын оргил үе болох 2020 оны нэгдүгээр сараас эхлээд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин ч сайн зохион байгуулж байв. Иргэд ч халдваргүйтгэл, хамгаалалтын дэглэмийг чадлаараа мөрдсөн. Ингэж хоёр талаасаа хариуцлагатай байсны хүчинд COVID19-ийн эхний давалгааг мэнд гэтэлсэн.

Түүнээс хойш УИХ-ын сонгууль болж шинэ Засгийн газар бүрдэхэд Ө.Энхтүвшинг буулгачихсан. Оронд нь Я.Содбаатарыг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдаар томилсон байдаг.

Цаг хугацааын хувьд яривал, өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиас хойш Монгол назгайрсан. Төр ч, ард түмэн ч тийм болсон. Сүүлдээ маск зүүсэн хүн ховордоод ирсэн нь үнэн. Ийм байдалтай хэдэн сар яваад нэг л өглөө түгшүүрт мэдээтэй сэрлээ.

Яг үнэнийг хэлэхэд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналтаа сайтар барьж, Ө.Энхтүвшин сайдын ажиллаж байсныг яг залгуулаад яваад байсан бол өнөөдөр ийм “..Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг юм болохгүй л байсан юм.

 “Энх саран” гэдэг сувилалд замбараагүй байж, тэр дотроос халдвар алдчихлаа. Одоо тархалтыг зогсоох гэж Монголын төр тэр чигээрээ ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамныхны “алдагдсан” бичлэг дээр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “...Тээврийн жолооч нар яахаараа бие биеийнхээ өрөөгөөр орж гардаг юм бэ. Тэгвэл тусгаарлах ажилд хяналт тавих үүрэгтэй цагдаа, тагнуул юу хийж байсан юм бэ” гэж ярьж байна. Угтаа энэ чинь Улсын онцгой комиссыг л хэлж байгаа юм.

Гэтэл Я.Содбаатар өчигдрийн шуурхай хурлаараа “Энх саран” сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар ярьжээ.

Сувиллын буруу бий л байх. Гэхдээ Улсын онцгой комисс тэр тусгаарлагдсан хүмүүст хяналт тавьдаггүй бил үү.

Ер нь бол Монгол Улс COVID19-ийг дотооддоо алдсанаас болж, айл өрхүүдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн орлого, оюутан сурагчдын боловсрол, малчдын отор нүүдэл, улсын эдийн засаг тэр чигээрээ  л “карантин”-д орлоо.

Өөрөөр хэлбэл, COVID19-ийг дотооддоо алдсан нь үнэн, түүнээс болж нийтээрээ хатуу хөл хорионд орчихсон баларч байгаа нь бас үнэн. Бухимдал байх нь зүйн хэрэг. Хуулийн хүрээнд, эрхийнхээ хязгаартайгаар энэ бүхнээ илэрхийлж дуугарах ёстой.

Өнөөдрийн бидний байгаа царай л энэ.

Гэвч Я.Содбаатар энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Шүүмжлэлийг ч хүлээж авах чадалгүй байна. Тэрээр хэвлэлүүдийг ч, ард түмнийг ч үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхэд дургүйцэж байна. Гурав хоногийн өмнө сэтгүүлчид цуглуулж, цаг үеийн мэдээлэл хийж байхдаа “...Улстөржихгүй шүү” гэж зарим телевизийг нэр зааж дарамталж байх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ингэж ялгаж, эсвэл онцгойлж ханддаг нь Я.Содбаатар өөрөө улстөржиж байгаа хэрэг мөн.

Тэгээд хэвлэл, ард түмэн бүгдээрээ “...Я.Содбаатар янзтай гоё” гээд алга ташиж, парад гишгэх ёстой юм уу?

Үгүй дээ. Тийм юм байхгүй.

Ард түмэн мэдэх эрхтэй. Тэр эрхийг бидний хэвлэлүүд хангах үүрэгтэй. 

Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд болоод Засгийн газар бүрдүүлэхдээ Я.Содбаатарыг Шадар сайдаар тавьсан нь хамгийн том алдаа болсон юм.

Я.Содбаатар бол олон жил улс төр дагасан хүн. Гэхдээ ингэж тэргүүн эгнээнд тулж яваагүй улстөрч.

Ард явж явж гэнэт урд гарч ирсэн учраас элдвийн магтаал шүүмжлэлд холбирч унаад байгаа бололтой.

Ядаж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд ихэд итгэдэг аж. Хамаг байдгаа даатгадгаас нь харж болно.

“...Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг энд тэндхийн ажлын хэсэг ахалж, улс төр хийж гүйсээр Улсын онцгой комиссын даргын ажлаа цалгардуулсан нь энэ болж таарна.

Эцэст нь хэлэхэд, Я.Содбаатар ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь үүрч сурах хэрэгтэй. Шадар сайдаар ажиллаж чадна гээд энэ ажилд очсон. Улсын онцгой комиссыг даргалсан. Энэ цаг үед Улсын онцгой комиссын даргалж байгаа хүн чинь  COVID19-ийг хянаж байх онцгой үүрэгтэй.

Угаасаа энэ үүргийг нь иргэн бүр, хэвлэл болгон Я.Содбаатарт сануулах эрхтэй юм. Тэгэхээр Я.Содбаатар ялархах хэрэггүй. Хэрүүл битгий хий. Ажлаа л хий. Харин COVID19-ийн тархалтыг л үтэр түргэн зогсоож, Монгол Улсаа хатуу хөл хорионоос гаргахад анхаарах ёстой юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Цэрэндолгор (150.129.141.64)
    Том том байшингууд барьж түрээс нэрээр ард түмнийг шулагчдын тусгай зөвшөөрөлтэй нь яриач 90 оноос хойш ард түмнийг шулж тулчихаад ийм үед сэтгэл гаргаж чадахгүй байна энэ арчаагүй баячууд чинь
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 8 цаг 16 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 10 цаг 5 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 12 цаг 37 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цаг 27 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 9 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 14 цаг 16 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цаг 43 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 15 цаг 22 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top