x

“Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд тохиодог Дэлхийн хуримтлалын өдрөөр улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах зорилготойгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ. Манай улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм.

Энэ жилийн хувьд уг өдрийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпорац, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкнууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор Blue Sky зочид буудлын Diamond танхимд 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Өдөрлөгийн үеэр Голомт банкны хамт олон иргэд, олон нийтэд хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлуулах зуршлыг хэрхэн төлөвшүүлэх зэрэг хуримтлалын ач тусын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, хуримтлалын дансыг шууд нээх үйлчилгээ үзүүлэх юм. Голомт банк нь иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилгоор Монголын банк санхүүгийн салбарт “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг 2015 онд анхлан санаачилж хэрэгжүүлснээр өдгөө орон даяар 200 мянган иргэн тус хөтөлбөрт нэгдэж хуримтлалтай болж чаджээ. Үндэсний хуримтлалын хөтөлбөр нь харилцагч сонгосон мөнгөн дүнгээрээ сар бүр тогтмол орлого хийснээр хуримтлуулах зуршлыг бий болгодгоороо онцлогтой Голомт банкны хадгаламжийн бүтээгдэхүүн юм.

Энэ өдөр харилцагчид Голомт банкны хамт олноос хуримтлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хуримтлалын данстай болоод зогсохгүй, төлбөр тооцооны хамгийн хурдан, хялбар шийдэл болсон SocialPay дижитал хэтэвчийг нээлгэх, 7-22 насны хүүхэд залууст зориулсан The Color Card-ийг үнэ төлбөргүй захиалах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Голомт банканд хадгаламж нээлгэхийн тулд та заавал банканд очин дугаарлах шаардлагагүй бөгөөд өөрийн үнэт цагаа хэмнэн интернэт болон смарт банк, SocialPay дижитал хэтэвчээр хэдхэн хормын дотор нээж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломжтойгоороо давуу талтай.

Харилцагч та өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ ирээдүйг баталгаажуулах “Үндэсний хуримтлал”-ын дансаа ЭНД дарж нээлгээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 35 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 44 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 49 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 19 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 16 цаг 28 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 16 цаг 31 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 17 цаг 13 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top