x

Польшид үр хөндөлтийн эсрэг хуулийг эсэргүүцэж эмэгтэйчүүд ажил хаялаа

Католик шашинтай Польш улс үр хөндөлтийг бүхэлд нь хориглох тухай хуулийн заалт гаргасан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Олон хүмүүс энэ шийдвэрийг эсэргүүцэн эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс үүдэн эрүүл мэндээрээ ноцтой хохирсон гэсэн үндэслэлээр хэд хэдэн хотод долоо дахь өдрөө эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байна. 

Gazeta Wyborcza байгууллагын олон нийтийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 59 хувь нь тус хуулийн заалттай санал нийлэхгүй байна гэжээ.

Харин эрх баригч намын дарга шийдвэрийг буцаах боломжгүй гэж хариу мэдэгдээд байгаа юм. 

Дийлэнх польшчуудын үзлээр жинхэнэ эрх баригч гэж тодорхойлогддог одоогийн ерөнхий сайдын орлогч Ярослав Качиньский “Энэ эсэргүүцлийн жагсаал бол Польшийг "устгах" гэсэн оролдлого” гэж буруушаахын зэрэгцээ хүмүүсийг Католик сүмээс гадна үндэстнээ "хамгаалцгаая” гэж уриалав.

Өнгөрсөн Пүрэв гаригт Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр нь Польш дахь үр хөндөлтийн үлдсэн цөөн хэдэн хууль ёсны үндэслэлүүдийн нэгийг хааж, өнгөрсөн онд эрх баригч үндсэрхэг үзэлтэй Хууль, Шударга ёс намаас сонгогдсон гишүүдийн өргөн барьсан хуулийг дагаж мөрдөхөөр болсон.

Тус хуулийн заалтын дагуу зөвхөн хүчингийн болон цус ойртсон тохиолдолд, эсвэл эхийн амь насыг хамгаалах зорилгоор үр хөндөлтийг хийлгэх боломжтой.

Бусад бүх тохиолдолд үр хөндөлтийг хуулиар хориглож байгаа юм.

Эсэргүүцэгчид эмэгтэйчүүдэд хүсээгүй жирэмслэлтийг хүчээр тээлгэснээр тэдний эрүүл мэнд, цаашлаад амь насыг эрсдэлд оруулдаг гэж үзэж байна.

Харин дэмжигчид үүнийг Дауны синдромоор оношлогдсон ургийг үр хөндөхөөс урьдчилан сэргийлэх болно гэж үзэж байна. Дээд шүүхийн энэхүү тогтоолыг давж заалдах боломжгүй боловч албан ёсны мэдээлэл гарсны дараа хүчин төгөлдөр болох ёстой ч хэзээ яг албан ёсоор олон нийтэд зарлах нь тодорхойгүй байна.

Эсэргүүцлийн талаар хамгийн сүүлд юу болсон бэ?

1975 онд Исландад болсон эмэгтэйчүүдийн ажил хаялт болон 2016 онд зохион байгуулагдсан Польшийн ээлжит жагсаал цуглаанаас санаа авч олон пүүс, компаниуд эмэгтэй ажилчдын ажлын өдрийг амралтын өдөр болгохоор тохиролцсон гэж зохион байгуулагчид мэдэгдэв.

Гэсэн хэдий ч найдвартай тоо байхгүй тул ажил хаялт хэр өргөн тархсан болохыг хэлэх боломжгүй байна гэж ВВС-ийн Варшав дахь сурвалжлагч Адам Истон мэдээлэв.

Тус улсын хэд хэдэн хотод гудамжны жагсаал цуглаан болж байгаа бөгөөд олон арван мянган хүн оролцсон гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. 

Нийслэл Варшав хотод хүмүүс "Энэ бол дайн" гэж хашгирч байна.

Гадаад харилцааны дэд сайд Павел Яблонски ВВС-д ярихдаа "Энэ шийдвэр нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж гэдсэн доторх хүүхдийг ялгаварлан гадуурхахаас хамгаалсан" гэжээ.

"Дауны синдромтой байж магадгүй гэсэн үндэслэлээр хэвлий дэх хүүхдүүдийг хөнөөх нь харгис хэрцгий хэрэг... Дауны синдромтой хүмүүсийг ялгаварлан гадуурхах хэрэгтэй юу? Эдгээр хүмүүс бусад бүх хүмүүстэй яг ижил эрхтэй" гэж тэр хэлсэн юм.

Мягмар гаригт парламентад эмх замбараагүй байдал дэгдэж, төвийн үзэлтэн ба зүүн жигүүрийн гишүүд "ичгүүр" гэсэн уриа лоозон барин, Ерөнхий сайд Матеуш Моравецкийн сонголтыг эсэргүүцэв.

Парламентын консерватив дарга эсэргүүцлийн хөдөлгөөний бэлгэдэл болсон улаан аянга цахилгааныг нацистуудын дүр төрхтэй харьцуулж үзжээ.

Зүүний чиг баримжаатай УИХ-ын гишүүн Агниешка Дземианович-Бак ВВС-д ярихдаа "Бид гудамжаар дүүрэн жагсагчидтай эв санааны нэгдлээ илэрхийлэхийг хичээж, тэдний шаардаж буй зүйлийг ч мөн шаардаж байна... Энэ бол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн талаархи жинхэнэ тэмцэл" гэжээ. 

Гэхдээ ноён Качиньский фэйсбүүк дэх видео мессеждээ шүүхийн өөр ямар ч шийдвэр Үндсэн хуультай нийцэж чадахгүй гэж хэлсэн бөгөөд тус улс нь "хүн бүрийн амьдралыг хууль ёсны дагуу хамгаална" гэсэн заалттай юм.

Сөрөг хүчний Иргэний эвслийн удирдагч Борис Будка хариу үйлдэл үзүүлж "Үзэн ядалт, иргэний дайныг өдөөж, намын хүчээр иргэд рүү дайрах нь гэмт хэрэг" гэж хэллээ гэж AP агентлаг мэдээлэв.

Үүний өмнө ноён Моравиецки жагсаал цуглааныг зогсоохыг шаардаж, жагсагчид коронавирусийн цар тахлын "асар их эрсдлийг" үл тоомсорлож байна гэж мэдэгджээ.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ "Сонголт хийх эрх чөлөө бол үнэхээр чухал зүйл юм. Гэхдээ энэхүү сонголтын эрх чөлөөг олж авахын тулд хүн амьд байх хэрэгтэй гэдэгт бид бүгд санал нэгдэх ёстой. Үхсэн хүн өөрийн сонгох эрх чөлөөг хэрэгжүүлж чадахгүй" гэсэн байна.

Бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Үр хөндөлт нь Европ дахь хамгийн хатуу хуультай байсан Польш улсад маш их зөрчилдөөн үүсгэдэг асуудал юм.  2014 онд CBOS судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар судалгаанд хамрагдсан польшуудын 65 хувь нь үр хөндөлтийн эсрэг, 27 хувь нь хүлээн зөвшөөрч, 8 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байжээ. Гэсэн хэдий ч олон жилийн турш олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар хуулийг чангаруулахын эсрэг илт олонхи байр суурьтай байв.

Польш улсад жил бүр 1000 гаруй хууль ёсны үр хөндөлт болдог боловч эмэгтэйчүүдийн бүлгүүд хууль бус болон гадаадад үр хөндөлтийн тоо 80-100 мянга орчим байж болзошгүй гэж үзэж байна.

Хууль ёсны үр хөндөлтийн бараг бүх тохиолдол буюу өнгөрсөн онд 98 хувь нь ургийн хүнд хэлбэрийн гажигтай гэсэн шалтгаанаар одоог хүртэл хийгдэж байгаа бөгөөд энэ нь одоо хүндэтгэн үзэх шалтгаанаас хасагджээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар засгийн газар болон ПиС жагсаал цуглааны цар хүрээг өргөсгөж, Католик сүмийн талаархи ер бусын хүчтэй шүүмжлэлд хувь нэмэр оруулсан бололтой.

Залуу үеийнхний дунд Сүмийн нөлөө буурч байгаа бөгөөд эсэргүүцлийн жагсаалд олон тооны залуу эмэгтэйчүүд оролцсон байна. Ням гаригт бүлгүүд сүм хийд рүү чиглэж, зарим үйлчилгээ тасалдав.

Парламентын мэтгэлцээн, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр засгийн газар өөрчлөлтийг түлхсэнд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлсээр байгаа аж.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 12 цаг 49 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 16 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 13 цаг 23 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 13 цаг 32 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 14 цаг 34 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 14 цаг 45 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 15 цаг 31 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 16 цаг 12 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 16 цаг 21 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 17 цаг 1 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 19 цаг 7 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 19 цаг 26 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 19 цаг 43 мин Хулгайтай тэмцэхээ боль! 20 цаг 1 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 20 цаг 19 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 20 цаг 26 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 20 цаг 42 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 20 цаг 47 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 20 цаг 52 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 20 цаг 57 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Худлаа... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top