x

Монголын уран зургийн галерей 17 сор бүтээлээ 34 жилийн дараа шилжүүлэн авлаа

Дүрслэх урлагийн музейгээс 17 сор бүтээлийг 1986 онд Төрийн тусгай хамгаалалтын харьяа Их тэнгэр цогцолбор руу шилжүүлж байжээ. Харин өнөөдөр буюу 34 жилийн дараа Ерөнхийлөгчийн өвлийн ордонд байрлаж байсан алтан үеийн бүтээлүүдийг мэргэжлийн байгууллагад нь эгүүлэн өгсөн түүхэн үйл явдал тохиолоо.

Шилжүүлэн авсан 17 сор бүтээлийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 8-ныг дуустал иргэдэд нээлттэй үзүүлэх юм.

Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёл урлагийн байгууллагуудын ажилтай танилцахдаа Монголын уран зургийн галерейд данстай эдгээр бүтээлийг сан хөмрөгт нь өгөх шийдвэр гаргасан нь эхнээсээ биеллээ олж байна. Монголын сор бүтээлүүд “төрсөн гэртээ”, ард түмэндээ ирж байгаа түүхэн үйл явдал болж байна” гэв.

МУУГЗ, Ахмад уран бүтээлч Г.Дунбүрээ “Үе үеийн ахмад зураачдын шилдэг бүтээлүүд Уран зургийн галерейд ирж, үзэгч олны мэлмийг баясгах боллоо. Жишээ нь, Ардын зураач,Төрийн шагналт Д.Амгалан гуайн “Жаахан шаргын нутаг” бүтээл өнгөө алдаагүй хэвээрээ байна. Үзэгч олны сэтгэлд хоногшсон энэхүү бүтээл байх ёстой газраа, суурин дээрээ ирлээ гэж би бодож байна. Энэ зургийн агуулга нь “Суртлын бригад” хөдөө орон нутагт явж байгаа тухай юм. Уран сайханчид ард түмэндээ соёл урлагаа түгээж, гэрт болж буй үйл явдлыг хүүхэд залуучууд сонирхон байгааг харуулсан. Мөн өөрийн гэр бүлийн хүнийг бодит байдлаар нь харж, энэхүү бүтээлдээ уран сайхны аргаар мөнхжүүлсэн гэж зураач өөрөө ярьж байсан юм” хэмээв.

Ардын зураач, УГЗ А.Сэнгэцохиогийн 1962 онд нагтан буюу хар дэвсгэр дээр есөн эрдэнийн өнгөөр нарийн зураасаар шигтгэх аргаар зурсан  “Хүрхрээ”.
Реалист аж байдлын сэдэвт уран зургийн нэр төлөөлөгч С.Рэнцэн гуайн “Цэцэрлэг хот” зураг
Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Наадам”.

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 59 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 8 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 4 цаг 13 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 52 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 55 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 37 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top