x

Г.Занданшатар: Шударга бусын хонгилыг нураана

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ хуулиар иргэн хүн шүүхээр шударга шүүлгэх эрхийг баталгаажуулж, Монгол улсад тулгамдаад буй эрх мэдлийн хуваарилалттай холбоотой олон чухал асуудлууд шийдэгдэнэ. 

Өөрөөр хэлбэл 1993 оноос эхлэн Үндсэн хуульд тусгагдаагүй шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх эрхийг, Улсын дээд шүүхээс бусад ерөнхий шүүгчийг томилох, 2002 оноос Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг томилох, 2006 онд Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх,  2012 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг томилох эрхийг Ерөнхийлөгчид олгоод  байсан. Мөн 2019 оноос Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-н зөвлөмжөөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг огцруулж, чөлөөлөх зэрэг эрхийг хуулиар олгож хэт их эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлээд байсан. Энэ нь эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулах суурь болсон бөгөөд Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд нөлөөлдөг байх нөхцөлийг бүрдүүлсэн.

Харин одоо хэлэлцэгдэж байгаа Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн хувилбар  батлагдсанаар  нэг хүнд төвлөрч байсан хэт их эрх мэдлийг салгах боломж бүрдэх бөгөөд ингэснээр шударга бусын хонгилыг нураах боломж бүрдэж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар  2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгийн үеэр дараах тайлбарыг өгч байсан юм.  

“Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг давхардуулан эдлэхээр шударга бусын хонгил бий болж байгаа юм. Ийм учраас энэ гурван эрх мэдэл салж бие биендээ хяналт тавих шаардлагатай. Гэтэл манайх Ерөнхийлөгчдөө энэ гурван эрх мэдлийг бүгдийг нь өгчихсөн. Тухайлбал Ерөнхийлөгч хууль тогтоох, хууль санаачлах, хориг тавих эрхтэй. Мөн гүйцэтгэх эрх мэдэл буюу АТГ-ын даргыг томилдог. Мөн шүүх эрх мэдэл ч ерөнхийлөгчийн гарт байна. Уг нь энэ гурван эрх мэдэл тусдаа байж, бие биендээ хяналт тавих ёстой байтал хэрэгжихгүй байна. Ингээд хяналт тавих боломжгүй болчихоор шударга бусын хонгилоор хүний эрх зөрчигдөөд эхэлж байгаа юм. Энэ мэт Үндсэн хуулиас гадна органик хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж ирсэнээр шударга бусын хонгилын суурь тавигдаж оргилдоо хүрээд, одоо задран унаж байна. Өөрөөр хэлбэл энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийн хуваарилалт салж, шударга бусын хонгил нурах болно”.  

Эх сурвалж: trends.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 14 цаг 12 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 21 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 14 цаг 26 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 56 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 17 цаг 5 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 17 цаг 8 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 17 цаг 50 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top