x

ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч 1.8 сая иргэн ногдол ашгаа авчээ

Наймдугаар сарын 31-нээс хойш нийт таван удаагийн гүйлгээгээр 1,818,161 иргэнд ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг тараагаад байна. 

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрээр "ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч 2,512,768 иргэн байгаа. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 1,818,161 иргэн хувьцааны ногдол ашгаа аваад байна.

ЭТТ компани 179.8 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь манай төвлөрсөн хадгаламжийн төвийн данс руу шилжүүлснийг бид иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байгаа. Манай төв хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг Монголбанкны багцын гүйлгээгээр шилжүүлдэг бөгөөд наймдугаар сарын 31, есдүгээр сарын 7, 9, 14, 21-нд нийт таван удаагийн гүйлгээ хийсэн. Өчигдөр гэхэд 292,024 иргэний хувьцааны ногдол ашгийг шилжүүллээ. 

Одоогийн байдлаар ЭТТ компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн 72 хувь нь хувьцааны ногдол ашгаа аваад байгаа" гэлээ.

ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд өргөн хүрээнд, хүндрэл чирэгдэлгүй тараах ажлыг зохион байгуулах үүднээс коронавируст цар тахлын үед энэ удаад Ebarimt системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг тарааж байгааг албаныхан хэлсэн.

Иргэд цаашдаа хувьцааны ногдол ашгаа авахын тулд үнэт цаасны компанид хандан хувьцааны данс нээлгэж, ямар банкаар дамжуулж ногдол ашгаа авахаа үнэт цаасны компанид мэдэгдэн, баталгаажуулах шаардлагатай юм.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 хувьцаагаа өөрийн нэр дээр хувьцааны данс нээлгэн баталгаажуулснаар тус хувьцаа Хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж эхэлмэгц хувьцаагаа худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, нэмж худалдан авах боломжууд бүрдэнэ.

Үнэт цаасны данс нээлгэх бол энд дарж брокерийн компаниудын хаяг, холбоо барих мэдээллийг авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 10 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 19 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 24 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 54 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 3 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 6 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 48 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top