x

Хороодын албан хаагчид харилцан суралцаж, туршлага солилцов

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сан хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум” боллоо.

Форумд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон есөн дүүргийн 171 хорооны төлөөллүүд оролцлоо. Харилцан суралцах арга зүйг ашиглан “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлгүүдийг хороо, дүүргийн хэмжээнд өнгөрсөн долоодугаар сарын  2-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 144 хороо өөрсдийн сайн туршлагаа ирүүлжээ.

Үүнээс:

  • Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо “Төрийн үйлчилгээ ба QR код”
  • Налайх дүүргийн VII дугаар хороо “Аяны богц-танайд хоноё” цүнхний аян

  • Баянгол дүүргийн XIII дугаар хороо “Орцны Арт”

  • Баянзүрх дүүргийн V дугаар хороо “Иргэдэд онлайнаар үйлчлэх нь”

  • Чингэлтэй дүүргийн V дугаар хороо “Тархиа ухъя”  зэрэг таван сайн туршлага нийслэлийн хэмжээнд тэргүүн туршлагаар шалгарчээ.

Хан-Уул дүүргийн XX дугаар хороо нь 10,000 гаруй хүн амтай, дийлэнх хувь нь залуу иргэд байдаг аж. Энэ ч үүднээс төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, түргэн шуурхай цахимаар хүргэх зорилгоор “Төрийн үйлчилгээ ба QR код” туршлагыг эхлүүлжээ. Хорооны өрх бүрт QR код тараасан бөгөөд гар утсаа ашиглан хорооноос үзүүлдэг төрийн зургаан үйлчилгээг цаг алдалгүй авч байна гэдгийг тус хорооны засаг дарга А.Отгон-Эрдэнэ онцоллоо.

Мөн Сонгинохайрхан дүүргийн XXII дугаар хороо нь хорооны иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Хорооны номын сан”-г өнгөрсөн гуравдугаар сард байгуулжээ. Одоогоор тус хорооны номын сан 2,000 гаруй номтой. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 100 гаруй иргэн гэрээр ном авч уншсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 23 цаг 37 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 46 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 23 цаг 51 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top