x

Баян-Өлгий аймагт сүүлийн дөрвөн жилд зургаан махны үйлдвэр байгуулагджээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн “Азат Халал” махны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

1996 онд байгуулагдсан “Азат” ХХК нь малын түүхий эд, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 онд “Азат Халал” махны үйлдвэрийг Өлгий суманд байгуулсан байна.

Тус үйлдвэр нь олон улсын стандартын шаардлага хангасан халал аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулж, бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлж байгаа бөгөөд цаашлаад нөөц боломжоо ашиглан бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгчид танилцууллаа.

“Азат Халал” үйлдвэр нь өдөрт 200 бод мал, 800 бог мал нядлах, есөн тонн бод, зургаан тонн бог малын шулсан мах, таван тонн чанасан мах, таван тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга баруун бүсийн таван аймгаас халал аргаар боловсруулсан махыг Улаанбаатар хот руу тээвэрлэхгүйгээр шууд экспортлох боломж бололцоотой бөгөөд алслагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу мах тээвэрлэх нь төдийлөн ашигтай хувилбар биш гэж үзэж байна.

Баян-Өлгий аймагт сүүлийн дөрвөн жилд зургаан махны үйлдвэр байгуулагджээ. Энэ жил тус аймаг 900 мянган тоо толгой мал нядалж, 400 мянган тонн махыг дотоодын хэрэгцээнд хуваарилж, 500 мянган тонныг экспортлох шаардлагатай байгаа талаар аймгийн удирдлага танилцуулж, экспортод гаргах зөвшөөрлийн асуудал хүлээгдэж байгаа гэлээ.

Баян-Өлгий болон бусад алслагдсан аймгуудаас махаа шууд экспортлох боломж, нөхцөлийг бүрдүүлснээр малчдын орлого эрс нэмэгдэх, аж үйлдвэр хөгжих зэрэг ач холбогдолтой юм.

Өлгий суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Өлгий суманд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 200 метр гүүр бүхий 18.8 км урттай, аймгийн төвийг тойрсон хатуу хучилттай замын барилгын ажил, мөн үерийн хамгаалалтын байгууламжийн барилгын ажил өрнөж буй юм.

Авто замын ажлыг гурван компани хуваан гүйцэтгэж, ажлын явц 50 хувьтай байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Авто замыг 2022 онд хүлээлгэн өгнө.

Харин үерийн хамгаалалтын байгууламжийн гол хэсгийн ажлын явц 83 хувьтай байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016, 2018 онд үер бууж, их хэмжээний хохирол амсаж байсан. Иймээс тухайн суурьшлын нутаг дэвсгэрийг үерийн аюулаас хамгаалах үүднээс үерийн хамгаалалтын барилга, байгууламж барих зайлшгүй шаардлагатай болсон байна.

Иймээс 2018 онд ажлын зургийг хийлгэж, нийт 3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилгын ажлын гол хэсгийн ажлыг эхлүүлжээ. Тухайн хэсэг нь аймгийн урд хэсэгт оршдог үйлдвэрийн бүс, Бөхөн уулын бэлээс үерийн усыг цуглуулж, Ховд гол руу цутгах үүрэгтэй, ил, далд сувгууд бүхий байгууламж байх юм.

Мөн түүнчлэн 2020-2021 онд 12.3 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2.5 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 6 цаг 42 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 8 цаг 31 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 11 цаг 2 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 11 цаг 53 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 12 цаг 35 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 12 цаг 42 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цаг 9 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 13 цаг 48 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top