x

Диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байна

Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар гарсан зарим шийдвэрийн талаар олон нийтэд өнөөдөр мэдээллээ.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой комисс халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг эрчимжүүлж, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

Дотооддоо халдвар тархаагүй учраас эдийн засгийг дэмжих зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд 1262 байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж, 11 мянган ажилчдын орлогыг нэмэгдүүлсэн судалгаа гарчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн НЗД-ын А/930 дугаар захирамжаар диско баар, олон нийтийн үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглосон заалтыг хүчингүй болгож үйл ажиллагааг нь нээж байна. Энэ хүрээнд диско баарны үйл ажиллагаа явуулдаг 81 байгууллага халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллана” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "Ковид халдвараар өвчлөөд, эдгэрээд, эмнэлгээс гарсан хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад байна. Харин Ковид тусаагүй, 21 хоног карантинд байсан иргэдийн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, анги танхимыг ариутгах, агааржуулах, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Сургууль, цэцэрлэгээс ирэх тохиолдолд гарыг нь сайтар угаалгах хэрэгтэй. Дархлааг дэмжих шимтэй, илчлэг сайтай хоолоор хангах хэрэгтэй. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой дархлаагаа сайтар дэмжихийг уриалж байна" хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 11 мянган аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Өнгөрсөн наймдугаар  сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. Энэ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. Хяналт шалгалт хийх явцад 44 зөрчил илрүүлж, найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан” гэлээ.

Диско баарны үйл ажиллагааг нээх шийдвэрийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэвэр оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг албаныхан зөвлөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш Өчигдөр 13 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 13 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top