x

БНХАУ-ын Элчин сайдын дипломат сануулга

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад албаны ёсны айлчлал хийнэ.

Түүний айлчлалтай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Үгэн дотор үг, үхэр дотор гяван гэдэг шиг тэрээр ярилцлагаараа дамжуулан манай улсад хоёр зүйлийг ойлгуулах гэж хичээжээ. Товчхондоо, манай улсад боловсон, дипломат аргаар сануулга өгч байгаа бололтой. Ямар сануулга гэдгийг сийрүүлье.

Нэгдүгээрт, Өвөр монголчуудын асуудалд Монгол Улс, монголчууд болгоомжтой хандах ёстой гэдгийг сануулжээ. Мөн ӨМӨЗО-д хэл соёлоо хамгаалах хөдөлгөөн өрнөсөн энэ үед БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа нь ч санамсаргүй явдал биш юм.

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ярилцлагадаа "Өмнөд Монголд цөөхөн хүмүүс эсэргүүцэж байгаа юм. Монгол Улсад маш их шуугж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. "Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү" гэдэг. Монгол нөхөд маань зөв бурууг ялган худал цуурхалыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна" гэжээ. Товчхондоо бол энэ асуудлаар монголчууд байр сууриа илэрхийлж оролцох шаардлагагүй гэдгийг хэлж. 

Хоёрдугаарт, зөвхөн манай улсыг бодсондоо л нүүрс авч байгаа гэдгээ хэлжээ. Тэрээр "Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна. Нүүрс зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна" гэжээ.

Ийнхүү БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ярилцлагаараа дамжуулан "Өмнөд Монголын хэл соёлтой холбоотой улсын дотоод асуудалд битгий оролцоод байгаарай. Хэтэрхий их оролцоод байвал нүүрс авахаа больчихно шүү" гэдгийг хэнд ч ойлгогдохоор тайлбарлажээ.

Эх сурвалж: eagle.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 22 цаг 0 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 9 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 22 цаг 14 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top