x

Хэлмэгдэгсдийн дурсгал ба шинэ Хэлмэгдүүлэлт

Өчигдөр монголчууд нийтээрээ Зөвлөлт Оросын шахалтаар байгуулсан Онцгой бүрэн эрхт комиссийн шийдвэрээр 30 мянга гаруй /сүүлийн үей эх сурвалжуудад 57 мянга орчим гэж мэдээлэгдсэн, үүнээс 30 мянга гаруйг нь буудан хороосон/ хүний амь, амьдралыг үгүй хийсэн их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг дурсаж, хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэн өнгөрүүллээ.

Энэ өдөр төрийн гурван өндөрлөг Төрийн ордны баруун талд байх Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Өчигдрийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булганд томилолтоор яваа шалтгаанаар цэцэг өргөх ёслолд оролцсонгүй. Харин УИХ-ын дарга Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд цэцэг өргөх ёслолд оролцлоо.

Мөн өдөр өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн гай гамшгийг дурсахын зэрэгцээ өнөөдрийн Монголд бий болоод байгаа улс төрийн шинэ хэлмэгдүүлэлтийн тухай сэдэв олон нийтийн сүлжээний гол цөм болов. Мэдээж өнгөрсөн сонгуулийн өмнө болж өнгөрсөн том баривчилгаануудтай холбоотой. Дийлэнх шүүхээс ялаа авсан. С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Г.Эрдэнэбат. болон бусад... Энэ удаагийн хэлмэгдэгсдийн өдрийн гол “онцлог” гэх үү дээ.

Хаалттай шүүх хуралдаануудаас тэдэнд өгсөн ял шийтгэл хөнгөдсөн, эсвэл хүндэдсэн, гэм бурууг нь хэрхэн тогтоосон, шүүхийн процесс яаж явсан, шүүхэд хэрхэн яаж нөлөөлсөн гэх мэтээр маш олон эргэлзээ, таамаг, хардлагуудыг үлдээсэн шүүхийн тогтоолыг олон нийт шүүн хэлэлцсэн хэвээр. Түүнээс илүүтэй шүүх эрх мэдлийг бүрэн хараандаа авч, гарын үзүүрээр хөдөлгөж буй “онцгой бүрэн эрхтэй” гурван хүний тухай...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүгч, прокурор, АТГ-ын ажилтнуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр огцруулж, томилдог хууль баталснаас хойш жил хагасын хугацаа өнгөрч байна. “Түр зохицуулалт” гэж тайлбарласан энэ хууль нь бүр үйлчлэхээр болж байгаа юм даг уу.

Ямартай ч энэ хугацаанд Монголын сор болсон сэхээтнүүд, ардчиллын лидерүүд /АН-ын гэсэн үг биш шүү/ шоронгийн хаалга татаж, ҮАБЗ-ийн гурван гишүүний бах тавыг хангав. Шүүх эцсийн шийдвэрийг гаргасан хэдий ч шүүхийн дээр хэн байгаа тухай асуудал хэзээ ч дуусахгүй сэдэв боллоо.

Өмнө нь шүүхийн шийдвэргүйгээр "Онцгой бүрэн эрхт комисс"-ын гурван хүн /Х.Чойбалсан тэргүүтэй/ цаазын ял оноодог байсан бол өнөөдөр "ҮАБЗ" нэртэй онцгой бүрэн эрхт комисс шүүхийн шийдвэрийг залж байна аа гэсэн үг. Цаг үе нь, хэлбэр нь өөр боловч чанарын ялгаа бол нэг их байхгүй... 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 10 цаг 10 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 11 цаг 59 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 14 цаг 30 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цаг 21 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 3 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 16 цаг 10 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цаг 37 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 17 цаг 16 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top