x

Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтын 34 газар байдаг. Тэдгээрийн удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 гол зорилтыг дарга нарт танилцуулж санал сэтгэгдэл солилцлоо.

Үүнд:

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах

  2. Хөвсгөл нуураа хамгаалах. Тэр дундаа хөрсний бохидлын асуудалыг нэн тэргүүнд шийдвэрлэх

  3. Нийслэлийн цэвэр усны асуудлыг шийдвэрлэх

  4. Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлэх

  5. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын асуудалд анхаарал хандуулах

  6. Цэнгэг усны нөөц, гол мөрний 55 хувийг хамгаалалтад авах

  7. Ховордсон ургамал, ан амьтдыг зориудаар өсгөх, бий болгох

  8. Уул уурхайн ажлын улмаас сүйтгэгдсэн газар нутгуудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн даруй хийх

  9. Хог хаягдлын асуудлыг ахисан түвшинд шийдвэрлэх

  10. Туул голын нөхөн сэргээлтийг хийх, хог хаягдал хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилтууд багтсан.

Хэлэцүүлэгийн үеэр Улсын тусгай хамгаалалтын дарга нар Д.Сарангэрэл сайдад тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлүүдийн талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, Хөвсгөлийн Улаантайга УТХГ-ын дарга Ж.Төмөрсүх хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

"Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал тэр дундаа харилцаа холбооны асуудал амаргүй байна. Байгаль хамгаалагч хүн олон хоногоор хээр хөдөө, уул усаар явдаг. Тийм үед албан газар, гэр бүлийнхэндээ хаана, яаж яваагаа дуулгаж чаддаггүй. Холбоогүй олон хоног явахад ар гэр санаа зовохоос эхлээд асуудал их" гэсэн юм.

Мөн 1990-ээд онд батлагдсан Тусгай хамгаалалтын хууль нь дэндүү хоцрогдсон, олон зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэлсэн юм. Түүнчлэн Улсын тусгай хамгаалалтын газрын дарга нар байгаль хамгаалагчдын цалинг нэмэх, харилцаа холбооны асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндэд анхаарал хандуулах, тэтгэвэрийн насыг 55 насаар тогтоох, самар хураалтыг хойшлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байгааг салбарын сайдад уламжилсан.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сайд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагч бүр энгийн иргэнээс илүү эх оронч сэтгэлтэй, хүн чанартай, мэдлэг чадвартай байх нь хамгаас чухал юм. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүн нэг бүрийг, тэр дундаа удирдалагуудаа идэвх зүтгэлтэй, сэтгэл зүрхтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна” гэсэн юм.

Түүнчлэн Д.Сарангэрэл сайд үүрэгт ажлын хугацаандаа “ХАН буюу Хамгаалана, Ашиглана, Нөхөн сэргээнэ” бодлогыг салбарынхаа бүх шатанд хэрэгжүүлэн ажиллана гэдгээ онцлон хэлсэн.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2 цаг 0 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2 цаг 11 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2 цаг 16 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2 цаг 21 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2 цаг 28 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 3 цаг 35 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 3 цаг 53 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 4 цаг 35 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 4 цаг 41 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 4 цаг 52 мин Худлаа... 5 цаг 17 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 5 цаг 26 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 5 цаг 30 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 35 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 5 цаг 38 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 5 цаг 42 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 5 цаг 46 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 5 цаг 48 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 6 цаг 54 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top