x

Ж.Батбаясгалан: Төсвийн тодотгол улсын хэмжээнд хийхээр болж байна

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ сарын 4-ны өдөр холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нийслэлийн энэ оны төсвийн орлого, зарлагын талаар товч мэдээлэл хийж, орлого тасалдаж буй шалтгаан нь цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлаас шууд шалтгаалж байгааг хэлж байлаа. Энэ онд нийслэлд хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын талаар хийсэн товч танилцуулгадаа НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх 598 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 378 ажил 64 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Худалдан авах ажиллагааны шатанд байгаа 134 ажил байна” хэмээв.

Ж.Батбаясгалан “Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд боллоо. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдоод байгаа хүндрэл биш. Тэр ч утгаараа төсвийн тодотгол улсын хэмжээнд хийхээр болж байна. Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил бол ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах, дээр нь нэмээд өнөөгийнх нь нөхцөл байдлаас дордуулахгүй байхын тулд хэд хэдэн төрлийн татварын хураамжаас чөлөөлсөн. Төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд мэдээж бий. Гэхдээ бид иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байна. Төсвийн тодотгол хийхэд зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт холбогдох газрууд анхаарч ажиллах хэрэгтэй. Хэмнэж болох бүх зардлуудаа болох хэмжээнд нь хүртэл хэмнэх шаардлагатай. Нийгмийн суурь үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлуудаа эхлээд тооцож гаргах нь зүйтэй. Гэхдээ энд бас тодорхой хязгаарлалтууд тавина. Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр болсонтой холбогдуулан хүүхдийн халдвар хамгааллын дэглэмд анхаарч, энд шаардагдах тодорхой зардлуудыг зайлшгүй гаргаж ёстой” гээд цаашид эдийн засгийг дээшлүүлж болох ямар арга хэмжээнүүд байна гэдгийг албан ёсоор нэгтгэж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 6 цаг 50 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 59 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 4 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 34 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 9 цаг 43 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 9 цаг 46 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 28 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top