x

УИХ-ын шинэ гишүүн Д.Өнөрболорын улс төрд орсон замнал

"Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор УИХ-ын 2020 оны сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон. Тэрбээр Монгол Улсын наймдах парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн баян гишүүний тоонд орж буй юм. УИХ-ын шинэ гишүүн Д.Өнөрболор "Уушги цохио”, "Мантууш”, "Рояль нью кэстл”, "Сөүл групп” гэх зэрэг олон компани бий хэмээн хэвлэл мэдээллээр бичсэн байдаг.

Түүнийг “Хүүхдийн паркт байдаг “Туяа” рестораныг “Сөүл” болгосноос харахад, “Сөүл групп” гэхээс харахад солонгост ихээхэн элэгтэй гэдэг нь харагдана. Нэг үе солонгос бизнесмэнтэй амьдардаг гэж цуурдаг байсан. Барилгын чиглэлээр голчлон бизнес эрхэлдэг түүнд Сэлэнгэ гэсэн нэртэй компани, аж ахуйн нэгж бий болов уу? Анхнаасаа Сэлэнгэд хайртай байгаагүй, харин нэр дэвших, УИХ-ын гишүүн болоход хамгийн тохиромжтой тойрог гэж харсан байж болох юм.

Энэ эмэгтэй 1990 оны дундуур зурагтаар "Сөүл” рестораны тогоочийн хоол хийхэд орчуулагч хийдэг байсныг зарим нь санаж байгаа биз. Харин дараа нь солонгос хүнтэй сууж хөрөнгөжин, зарлигаар дархлагдсан дархан цаазат Богд Хан уулын тусгай хамгаалалттай бүсийг байшин хороолол болгосон... хэмээн бичсэн нь цагаан дээр хараар дурайж буй юм.

Мөн зарим нэг мэдээлэлд “Д.Өнөрболор “Сөүл” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Ли гэх Солонгосын орчуулагчаар ажилладаг байсан. Сүүлд нь хамтран амьдарч байсан гэж бичсэн байдаг. Д.Өнөрболор УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших үедээ АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхоё.

БХБ-ын сайдад нэр дэвшээд "ашиг сонирхолын зөрчилтэй" гэж унажээ

“Сөүл” группын ерөнхийлөгч Д.Өнөрболор гэдэг нэр улс төрийн хүрээнд УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр дуулдаж эхэлсэн байдаг. Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцын хүн гэдэг. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвших тухай яриа гарч байсан ч тойроггүй үлдсэн гэдэг. Харин уг сонгуулиар МАН 65 суудал авч олонх болсон. Ингээд МАН Засгийн газраа байгуулахдаа Сэлэнгэ аймгаас УИХ-д гишүүнээр сонгогдсон, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон. Тухайн үед Ж.Эрдэнэбат Д.Өнөрболорыг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлж УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч тухайн үеийн хэвлэл мэдллийн мэдээллээс харвал Д.Өнөрболор нь барилгын компанитай, ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг үүднээс сайдаар томилогдож чадаагүй аж.

Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшиж байхад нь “Хоолны нэвтрүүлэг орчуулдаг байсан гэх “Сөүл” группийн захирал Д.Өнөрболор бусдын нэрээр газар авах, бусдын нэр дээрх газрыг худалдан авах замаар “Зайсан”-ийн амыг эзэгнэсэн нэгэн бололтой. Энэ ажилдаа нэлээд гаршсан гэх Д.Өнөрболор нь МУИС-ийн Олон улсын харилцааны солонгос хэлний ангийг дүүргэсэн юм байна. Ингээд солонгос ресторанд орчуулагч хийж, солонгос нөхөртэй болсон. Тэрбээр 2015 гуравдугаар сард НИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай нэгэн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагандаа дурьдсан байна. Үүнээс хойш МАН-ын байраар ойр ойрхон орж гаран, намын бүсгүйчүүдэд тал засан гүйх болсон гэнэ” гэж хэвлэлээр бичиж байжээ.

Мөн Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшиж байхад нь “Сөүл” группын татвар, барьсан барилгынх нь асуудлууд хэвлэл мэдээллээр сөхөгдөж байсан удаатай. 

Д.Өнөрболор өөрийн бизнесийнхээ талаар нэгэн ярилцлагадаа (2016.04.07) “Чингис хаан зочид буудлын ард байрлалтай “Рояль кэстл” хотхоныг анх барьж ашиглалтад оруулж байлаа. Одоогоор Зайсанд томоохон хорооллын цогц ажил эхлээд явж байгаа. Миний хувьд улс орондоо 20-иод жил бизнес гайгүй амжилттай эрхэлсний хувьд ямар ч гэсэн гэрээ засчихсан. Бизнесийн салбарт харьцангуй залуу хүн гэж хэлж болох ч ямар ч гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй болчихлоо. Одоо нэгэнт гэрээ засчихнаас хойш төрөө засах үйл хэрэгт оролцоход татгалзах, саад болох зүйл байхгүй л гэж бодож байна. Хүнийхээ хувьд ямар ч гэсэн бизнесийн болоод улстөрийн талбарт ч зохих ёсоор биеэ бэлтгэсэн гэж бодож байгаа. Харин хэзээ хаана, ямар байдлаар оролцуулахаа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдвэрээ гаргах байх” гэсэн байдаг.

Ард түмэнд ухаантай үг хэлээд хэрэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын дарга асан М.Энхболд нэр дэвшсэн байдаг. Түүнийг мэтгэлцээндээ бэлтгэж буй бичлэг олон нийтэд ил болж шуугиан тарьж байсан билээ. Уг бичлэгт нэгэн эмэгтэй “Ээ даргаа, Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм. Ард түмэн чинь цагаан цаас шүү дээ” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг Д.Өнөрболор хэлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр баггүй шуугиж байв. Энэ асуудал нь УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр сөхөгдөж байсан ч тэгэсгээд нам жим болсон. Харин тэрбээр УИХ-д сонгогдсон билээ.

УИХ-ын Анхдугаар чуулган хуралдааны үеэр түүний хэлсэн үг мөн л олны анхааралд өртөж шүүмжлэл дагуулж байв. Тэрбээр “УИХ-ын дарга, дэд дарга чуулганы хуралдааны үеэр өгсөн үүргийн хүрээнд бол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудлыг хүчингүй болгуулах талаар шаардлагатай арга хэмжээг яаралтай авахыг бас хүсч байна. УИХ-ын Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсоноос хойш миний бие уулзах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсаар байгаа. Ж.Эрдэнэбаттай уулзах нөхцөл боломжийг бас бүрдүүлэх тал дээр зохих арга хэмжээг авч ажиллахыг хүсье.

УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний талаар гаргасан төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй танилцлаа. Байнгын хорооны бүрэлдэхүүнд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Б.Батэрдэнэ, С.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэнийг дэмжиж байна. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга болон бүрэлдэхүүн маань бол нэг асуудалд анхаарлаа хандуулж маш ажил хэрэгчээр, хариуцлагтай хандахыг хүсэх гэсэн юм” хэмээн хэлжээ.

Энэ нь “Д.Өнөрболор Шүүх хараат бусаар шийдвэр гаргах явдалд нөлөөлөх гэсэн асуудал. УИХ-ын гишүүн шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдох ёсгүй” гэсэн шүүмжлэлийг цахим сүлжээгээр болон олон нийтийн зүгээс шүүмжилж байсан билээ.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 5 цаг 10 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 5 цаг 12 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 5 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 6 цаг 12 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 6 цаг 23 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 6 цаг 39 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 7 цаг 39 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 8 цаг 9 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 8 цаг 40 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 8 цаг 55 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 10 цаг 31 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 10 цаг 42 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 10 цаг 47 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 10 цаг 52 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 10 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 11 цаг 0 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 12 цаг 6 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 12 цаг 24 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 12 цаг 49 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 13 цаг 6 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top