x

Өнөөдөр долдугаар сарын 1

Өнөөдөр долдугаар сарын 1. Одоогоос яг 12 жилийн өмнө 2008 оны долдугаар сарын 1-нд Монголын төр гэм зэмгүй таван иргэнээ буудан хөнөөсөн өдөр.

Сонгуульд өгсөн саналаа луйвардуулсан иргэд нийслэлийн тав талбайд цуглан эсэргүүцлээ илэрхийлж, тухайн үеийн МАХН-ын төв байрыг галдсаны дараа (хожим гал тавьсан этгээд нь өөрөө сэжигтэй болоод явчихсан) цагдаагийнхан үймээнийг хүч хэрэглэн тарааж, эцэст нь зүв зүгээр гудамжинд гүйж явсан дөрвөн хүнийг буудан хороосон, нэг нь МАХН-ын төв байранд паарнаас гавлуулаад угаартаж нас барсан эмгэнэлт өдөр.

Бас 700 гаруй залуусыг төрийн эсрэг, зандалчлах гэмт хэрэгт буруутган бөөнөөр нь ялласны 12 жилийн ой. Уг хэрэг гарах үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн Ц.Мөнх-Оргил, хэрэг явдал дууссаны дараа 700 гаруй залуусын хилсээр яллан шоронд хорьсон сайд Ц.Нямдорж нар  гурвантаа улиран парламентад суусны 12 жилийн ойн өдөр.

Мөн Монголын төр хилсээр амиа алдсан, эрүүдэн шүүлгэсэн иргэдээсээ уучлал гуйж, хөшөө дурсгалыг нь босгох амлалт авснаас хойш 12 жил өнгөрсөн өдөр. Амлалтаа биелүүлж, хөшөө дурсгалаа босгохоос зугтсаар ирсэн 12 дахь жилийн ой. Иргэн Н.Энхбаяр хүүгийнхээ дурсгалыг хүндэтгэх, МАХН-ын нүглийг ариусгахаар Тусгаар тогтнолын ордын өмнө зул өргөж ирсний 12 дахь жилийн ойн өдөр.

Сонгууль болгоны дараа иргэн нь төрдөө гомдож үлддэг, гомдоох тоолондоо  “Ахиад долдугаар сарын 1-нийг хүсээ юу?” хэмээн төр нь иргэнээ дарамталж, айлгаж ичээж ирсний 12  дахь жилийн ойр өдөр...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 20 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 29 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 34 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 4 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 3 цаг 13 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 3 цаг 16 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 3 цаг 58 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 22 цаг 10 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 23 цаг 59 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top