x

Монголбанкны Эрдэнэсийн санд 45 нэрийн дурсгалын зоосыг худалдаалж байна

Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг. Монгол Улс ч энэ жишгээр түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулан, өвөрмөц загвартай, цөөн тоотой үнэт зоосыг гаргадаг бөгөөд эдгээр  нь зах зээлд эрэлт ихтэй байдаг аж.

Монгол Улсын банк Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг 1971 онд анх гаргажээ. Үүнээс хойш, 1976-2020 оны онцгой үйл явдалд зориулан нийт 46 нэрийн алтан гулдмай, алтан зоос, алтаар бүрсэн мөнгөн зоос, мөнгөн зоос, мөнгөөр бүрсэн зэс зоосыг цутгуулан гаргажээ. Эдгээрээс Монголын хаад цуврал дахь “Хубилай хаан” хэмээх дурсгалын зоос нь дууссан тул одоо 45 нэрийн дурсгалын зоосыг худалдаж байна. Уг зоосыг Монголын зоос судлалын холбооны хүсэлтээр Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан 2015 онд 2500 ширхгийг цутгуулан дотоодын зах зээлд гаргаж байжээ.

Дурсгалын зоосыг манай улсад үйлдвэрлэх тоног төхөөрөмж байхгүй учир Лихтенштайны хант улсад Монголбанкны зөвшөөрлөөр захиалж цутгуулдаг. Дунджаар 3-5 сар зарцуулдаг байна.  

Дурсгалын зоос нь сэдвийн хувьд, Монголын хаад, мянганы суут хүн, Монголбанкны ойн баяр, гадаад харилцаа хамтын ажиллагаа, спорт-олимпын медальт тамирчид, хүүхдийн сэдэвт, 12 жил, ховордож буй амьтад, монгол орны байгаль гэсэн 10 цуврал байдаг.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш сонгогдсон П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын дөрвөн ерөнхийлөгчийн хөргийг цутгуулан 2017 онд зах зээлд гаргажээ. 

Мөн 2008 оны олимпын медалийг эх орондоо авчирсан боксчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, сурын харваач Д.Баатаржав, буудлагын төрлөөр О.Гүндэгмаа, жудогоор Н.Түвшинбаяр нарын хөргийг цутган зах зээлд гаргасан. Дээр дурдсан зоос тус бүрийг 150 мянган төгрөгөөр худалдаж байна. Анхны олимпын медалийг 1968 онд авчирч байсан Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Ж.Мөнхбат нарын хөргийг цутгуулан 2018 онд гаргасан. Энэ дурсгалын зоос нь 300 мянган төгрөгний үнэтэй аж.

Монголбанкны цахим хуудсан дахь мэдээллээс үзэхэд, дурсгалын зоосны хамгийн бага үнэ нь 120-150 мянган төгрөг, хамгийн их нь 7 сая 700 мянган төгрөгийн үнэтэй Монголын хаад цувралын "Чингис хаан" алтан зоос юм. Мөн үүнээс ч үнэтэй зоос байдаг бөгөөд тухайлбал, 100 граммын алтан гулдмайн зоосыг авах хүнтэй нь ярилцаж үнийг нь тогтоодог байна.

Энэ онд 3 унцын 999 сорьцтой “Хот мандал” хэмээх алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцын 999 сорьцтой “Мажестик бүргэд” хэмээх мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ. Эдгээр шинэ зоос нь тус бүр 1.5 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Дашрамд дурдахад, дурсгалын нэг алтан гулдмай хэлбэртэй зоос нь 100 грамм, нэг алтан зоос нь 0,5-31,1 грамм, алтаар бүрсэн мөнгөн зоос нь 93,3 грамм, мөнгөн зоос нь 15,5-155,5 грамм, мөнгөөр бүрсэн зэс зоос нь 50 граммын жинтэй байдаг. Худалдаж буй үнэ нь тухайн металлаас шалтгаалан 250 мянган төгрөгөөс дээш, доош хэлбэлзэж байна.

Дурсгалын зоос авах сонирхолтой иргэд Монгол банкны Эрдэнэсийн сангаас биеэр болон онлайнаар авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус банкны  coin.mongolbank.mn сайтаас аваарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 11 цаг 7 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 12 цаг 56 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 15 цаг 28 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цаг 18 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 17 цаг 0 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 17 цаг 7 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цаг 34 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 18 цаг 13 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top