x

Охидод зориулсан гар утасны аппликейшин нээлтээ хийлээ

Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо.

Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Сарын тэмдэг нь хэдийгээр бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч дэлхий дээрх хамгийн хаалттай сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Иймээс сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэл дутах, ичиж зовох, айж сандрах, хямрах явдал охидод элбэг тохиолддог.

Харин ОКИ аппликейшн нь өсвөр насны охидод сарын тэмдгийн талаар болон үнэн зөв мэдээлэл олгох, буруу ташаа сөрөг ойлголтуудыг няцаах, сарын тэмдгээ хянахад нь охидод туслах, сарын тэмдгээс болж ичиж зовох таагүй мэдрэмжүүдийг арилгах, өөртөө итгэлтэй болоход нь охидод туслах зорилгоор бүтээгдсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс охидод зориулан, охидтой хамтран зохион бүтээсэн тус аппликейшнийг боловсруулахад Монгол, Индонез улсын 400 гаруй өсвөр насны охид хувь нэмрээ оруулж, санаа бодол, туршлагаасаа хуваалцсан нь тус аппликейшнийг охидын сонирхолд нийцсэн, тэдний өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан сонирхолтой, өнгөлөг аппликейшн болгосон. Мөн өсвөр насны охидод зориулсан монгол хэл дээрх энэ төрлийн анхны аппликейшн гэдгээрээ онцлогтой юм.

ОКИ аппликейшнийг Монголын өсвөр насныхан дунд нэвтрүүлэх, байнгын хэрэглээ болгох чиглэлээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, WASH Action Монгол ТББ, Монгол контент компани зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Эдгээр байгууллагуудын төлөөлөл цахим нээлтэд оролцож, ОКИ аппликейшнийг танилцуулсны зэрэгцээ Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа ОКИ аппликейшний анхны хэрэглэгчдийн төлөөлөл болж Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөр насны охид сэтгэгдлээ хуваалцсан юм. Охид ОКИ аппликейшн их таалагдсан талаар, тэдний дотны найз, үнэнч зөвлөгч хэдийн болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Мөн нээлтийн үеэр Индонез охид монгол найзууддаа цахим мэндчилгээ илгээснийг дамжууллаа.  

Цахим нээлтийг НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн ГБХЗХГ-ын Фэйсбүүк хуудас www.gogo.mn, www.yolo.mn, www.namuu.mn сайтуудаар болон https://www.facebook.com/unicefmongolia/videos/2968767389826127/?t=4088 линкээр үзэх боломжтой. 

Татаж авах холбоос http://onelink.to/okymongolia

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 42 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 51 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 56 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 3 цаг 35 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 3 цаг 38 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 20 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 22 цаг 32 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top