x

БНСУ-д чиглэсэн цэргийн ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хойшлуулжээ

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун БНСУ-ын эсрэг чиглэсэн цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулжээ. Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын 5 дугаар чуулганы цахим хэлбэрээр явуулсан урьдчилсан хуралдааны үеэр тэрбээр ийм шийдвэр гаргасныг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.

“Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын урьдчилсан хуралдааны үеэр сүүлийн үед үүссэн нөхцөл байдалд үнэлгээ өгч, Солонгосын ардын армийн Ерөнхий штабын танилцуулсан Өмнөдийн эсрэг чиглэсэн цэргийн ажиллагааны төлөвлөгөөг хойшлуулжээ” хэмээн тус агентлаг мэдээлжээ.

Энэ хуралдааны үеэр Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын 5 дугаар чуулганы хүрээнд авч хэлэлцэх цэргийн бодлогын гол төслүүдийг хэлэлцжээ.

“Хуралдааны үеэр танилцуулах илтгэл, тогтоолууд болон цаашид улс орны цэргийн хүчийг бэхжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан баримт бичгүүдийг судалжээ” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Пёньян хотын хэвлэлийн газрууд, хэвлэх үйлдвэрүүд БНСУ-ын нутаг дэвсгэр рүү илгээх 12 сая ухуулах хуудас хэвлэсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ 7 дугаар сарын 22-нд мэдээлсэн юм. Түүнчлэн БНАСАУ-ын бусад хотын хэвлэх үйлдвэрүүд нэмж хэдэн сая ухуулах хуудас хэвлэхээр төлөвлөж байгаагийн сацуу суртал ухуулгын материалуудыг тараах тоног төхөөрөмжийг бэлтгэж дууссаныг мэдээлжээ. Тодруулбал, ухуулах хуудсуудыг тараахад 3000 гаруй агаарын бөмбөлөг ашиглах аж.

Зургаадугаар сарын 16-нд БНАСАУ Кэсон хот дахь Солонгос хоорондын хамтарсан төлөөлөгчийн газрыг дэлбэлсэн бөгөөд Өмнөд Солонгосын идэвхтнүүд суртал ухуулгын хуудсууд тараасны хариуд ийм үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн билээ. Солонгосын ардын армийн анги нэгтгэлүүдийг Кымгансан, Кэсон орчимд байрлуулах, гэрээний дагуу цэргээ татсан цэрэггүй бүсийн илүү аюултай бүс дэх харуулын байруудын үйл ажиллагааг сэргээх, Өмнөдтэй залгаа хил орчимд бүх төрлийн цэргийн сургуулиа явуулж эхлэхээр төлөвлөж байгаагаа БНАСАУ-ын Ерөнхий штаб мэдэгдсэний дараа хоёр Солонгосын харилцаанд үүссэн хурцадмал байдал улам даамжирсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • path (129.205.113.191)
    Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний хүнд донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой Тэд мэс засал хийлгэхээр ирснийхээ дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.99.201)
    Хүндэт ноён / хатагтай, Энэ нь Adityapradhan эмнэлгийн талаар олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 сая доллараар зардаг Сонирхсон хандивлагчид манай имэйлээр яаралтай холбоо барина уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа тул юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой. Манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул бид танд бөөрнийхөө сайн хэмжээг санал болгоно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Вэб: https://www.drpradhanurologist.com
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 14 цаг 31 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 40 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 14 цаг 45 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 15 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 17 цаг 24 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 17 цаг 27 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 9 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top