x

А.Баярмагнай: Манай Тэмүүжин хэцүү ажлыг мятрашгүй хийсэн хүн

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нагац ах, түүхийн ухааны доктор, СГЗ А.Баярмагнай гуайтай ярицлаа.

-Сайн байна уу, сайхан зусч байна уу, Та? Нагац ахын хувиар Х.Тэмүүжин нэр дэвшигчийн удам судар, аав ээжийн тухай үүх түүхийг нь хуучилна уу?

-Сайхаан, та нар сайхан зусч байна уу? Энэ сонгуульд нэр дэвшээд байгаа Тэмүүжин бид нар садан төрлийн улс. Тэмүүжин миний төрсөн дүүгийн том хүү. Би Тэмүүжингийн нагац ах нь, Тэмүүжин миний зээ дүү. Аав, ээжийнх нь дөрвөн талын удам судрыг хөөхөөр Төв халхын дөрвөн аймгаас хаашаа ч гардаггүй. Хишигдэлгэр Төв аймагт 10 жилээ төгссөн, Анагаах төгссөн. Өвөрхангай, Төв аймагт, сүүлдээ ЭМЯ, Эм  хангамжийн газарт ажилласан. Багад нь нас барчихсан юмаа, хөөрхий.

Хишигдэмбэрэлийн эцэг нь Мөнх-Очир гуай гэж, Төв аймагт насаараа прокурор хийсэн хүн. Миний багад цагдаагийн ахмад хувцастай энэ тэр явдаг байлаа. Саявтархан 80 нэлээд гараад бурхан болсон.

Мөнх-Очир гуайн эцэг нь Лувсанцэрэн гуай Төв аймгийн Лүнгийн хүн. Лувсанцэрэн гуайн эцэг нь Бат-Өлзий, Бат-Өлзий гуайн эцэг нь Хойлог гэж хүн байсан. Хойлог, Бат-Өлзий, Лувсанцэрэн, Мөнх-Өчир, Хишигдэмбэрэл, Тэмүүжин гээд зургаан үе...

Тэмүүжингийн аавийн ээж нь Лэгзмаа гуай. Аймагт насаараа бага эмч хийсэн. Жаргалант, Лүн сумдад ажиллаж байсан. Лэгзмаа гуайн эцэг Дагдан Дагдан гуай Ардын хувьсгалын партизан хүн. Хиагтыг чөлөөлсөн 400 морьт цэргийн нэг. Тужийн нарсанд тулалдаж шархадсан. Хийгтаас зугтсан гаминг радын журамт цэргийн нэг анги Тужийн нарсанд угтаж байлдсан, тэр дотор явсан юм гэнэ лээ.

-Та Тэмүүжин нэр дэвшигчийн ээжийнх нь төрсөн ах байх аа?

-Тэмүүжингийн ээж нь миний төрсөн дүү. Даариймаа миний хамгийн бага дүү. Би 4-5-тай байсан юм болов уу. Тэмүүжингийн ээжийг төрж байсныг би муухан мэддэг юм. Улхын булан гэдэг газарт төрсөн. Аравдугаар ангиа төгсөөд Хүн эмнэлгийн техникум төгсч аймагт бага эмч хийсэн. Бидний эцэг Бор-Өндөрийн “дууч” Адьяа гэж хүн байсан. Өндөрширээт, Алтанбулаг хавиар андахгүй мэднэ дээ. Улхын буланд нутаглаж байсан хүн. Манай Ажаа /Адьяа/ эхээс 12-улаа. Сэрээтэр тайж гэдэг хүний хүүхдүүд. Сэрээтэр тайжийн эцэг нь Дорги тайж гэж хүн байсан юм гэнэ лээ. Хоёр Өнжүүлийн уулын хооронд нөмөр сайтай том хадан цохио бий. Доргийн цохио гэдэг.

-Зээ дүүгийнхээ бага, идэр насны тухай дурсахгүй юу?

-Хавар хонь хургалах цагаас хурга ишигтэй хөөцөлдөөд, хонь хариулж, хурдны морь унаж өссөн. Хөдөөний хүүхэд яагаад чийрэг байдаг юм гэхээр багаасаа морь унадаг. Хурдан морь унаад давхихаар ядахдаа амьсгаа нь задарчихсан байдаг. Ноцолдох барилдах тал дээр бол хотын хүүхдийг дагуулахааргүй. Тэмүүжинг морь унаж байхад би морийг нь уяж байсан юм даа. Миний морь уях гэж юу байх вэ. Манай эцэг хэвтрийн дэглэмтэй арав гаруй жил болсон юмаа. Тэр хооронд би зун болгон гарч, морио барьж уядаг, Тэмүүжин ах, дүү нартайгаа унадаг байлаа.  

Морины ажлаас хамгийн хүнд хүчрийг нь манай Тэмүүжин хийнэ. Хурдан морь сунгах, тарлах чинь хамгийн хиймортой сайхан ажил. Хамгийн хүнд хүчир ажил нь морь тойруулах. Морьтой ч тойруулна, явган ч тойруулна. Манай Тэмүүжин хэцүү ажлыг мятрашгүй хийсэн хүн. Хурдан морь унаж Айдсын даваа ч давж үзсэн. Хөдөөний хүүхэд хотын хүүхдээс ялгаатай нь бие чийрэг, уур уцаар багатай, арай уужуу тайвуу зан төрхтэй байдаг. Тийм л хэмжээний гэж бодож явдаг даа.

-Өвөөгийнхөө тухай их ярьдаг юм билээ?

-Манай Ажаагийн дэргэд их суусан хүн. Тав, зургадугаар ангид байхаасаа эхлээд. Хэвтэрт орчихсон хүн юу эсийг ярих вэ. Бага залуудаа Ганданд шавилж байсан. Гэлэгваагийн ном нэлээд үзсэн гэдэг юм. Тэр тухайгаа Тэмүүжинтэй нэлээд ярилцсан байдаг. Сэтгэлгээний загвар, модуль гэж ярьдаг. Тэрэнд манай Ажаа бас жаахан халдсан, орсон шиг санагддаг.

-Х.Тэмүүжиний эхлүүлсэн хуулийн шинэчлэлийн талаар та юу бодож явдаг вэ? Яагаад зогссон юм бол?

 -Үндсэн хуулиа хоёр ч удаа шинэчиллээ. Сайжруулаад л байна гэсэн үг. Гэтэл Үндсэн хууль дээрээ суурилсан бусад хуулиудаа олигтой шинэчилж чадахгүй байна. Гэмт хэргийн хууль, Зөрчлийн хуулийг батлуулсан. Тахарын албыг бий болгож, гэрч хохирогчийг хамгаалсан. УИХ-аар баталсных нь дараа дараачийн сайд нь татаж аваад, Тэмүүжингийн хийсэн шинэчлэл, юмнууд байхгүй болоод нөгөө ордныхон, албан тушаалтныг хамгаалсан юм руу орчихсон шүү дээ. Хөөн хэлэлцэх хугацааг нь өөрчлөөд, ард түмний талд биш албан тушаалтны, цагаан захтны талд л болчихоод байгаа.

Тэмүүжингийн хуулийн шинэчлэлийн зорилго нь ард түмний эрх ашиг. Хуучин хуулиуд нь төрийг, тогтолцоогоо хамгаалдаг. Тэр хоёрын дундаас зөрчил гарч байгаа юм л даа. Би мэргэжлийн хүн биш. Үүнээс цааших нарийн ширийнийг нь мэргэжлийн хүмүүс, үзэл бодол нэгтэй хүмүүс нь ойлгуулаад, дэмжээд аваад явна л даа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 9 цаг 36 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 11 цаг 25 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 13 цаг 56 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 14 цаг 47 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 15 цаг 29 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 15 цаг 36 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цаг 3 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 16 цаг 42 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top