x

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьлаа

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан энэ өдөр Монгол Улсын хэмжээнд мэндэлсэн хүүхэд бүрт Голомт банкны хамт олны зүгээс хүүхдийн баярын бэлэг барьж, дээж болгон нийслэлийн 2-р амаржих газарт амаржсан болон хэвтэн эмчлүүлж байгаа эх, үрсэд бэлэг гардуулан өглөө. Хүүхдийн баярын бэлэгт үндэсний үйлдвэрлэгч “Үр минь” брэндтэй хамтарсан Голомт банкны гарын бэлэг, мөнгөн дүн бүхий Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж багтжээ.

Нийслэлийн 2-р амаржих газраас бусад төрөх эмнэлэгт мэндэлсэн хүүхдүүдийн бэлгийг 7 дугаар сарын 10-ныг хүртэл өөрт ойр байрлах Голомт банкны салбар, тооцооны төвд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг үзүүлэн хүүхдийн баярын бэлэг, мөнгөн дүн бүхий хадгаламжийн дэвтрийн хамтаар авах боломжтой. Тухайлбал, нийслэлийн баруун бүсийн харилцагчид 10-р хороолол салбар, зүүн бүст байрлах харилцагчид 13-р хороолол салбар, хойд бүс- 6 буудал тооцооны төв, төвийн бүс дэх харилцагч-Төв бизнес төв, урд бүс дэх харилцагчид Хан-Уул Имарт салбараас тус тус хүүхдийн баярын бэлгээ авах юм.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Голомт банк жил бүрийн 6 дугаар сарын 1-нд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд ийнхүү шинээр мэндэлсэн хүүхэд бүрт хүүхдийн баярын бэлэг барихаас гадна зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг Монголдоо оношилж, эмчлэх зорилготойгоор Сонгдо эмнэлгийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслийг дэмжин ажиллахаар болсон байна. Ингэснээр зүрхний төрөлхийн гажигтай 3 хүүхдийн хагалгааны зардлыг Алтантүлхүүр хүүхдийн сан бүрэн хариуцахаар болжээ. Тус сан нь хүүхдэд зориулсан Алтантүлхүүр хадгаламж эзэмшигчидтэй хамтран хүүхдийн сайн сайхны төлөө чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, хэрэгжүүлсээр ирсэн юм.

Гадаадад эмчлүүлэхэд 100-200 гаруй сая төгрөг шаардагддаг зүрхний төрөлхийн гажиг өвчнийг Ковид-19 цар тахлын үед эх орондоо үнэ төлбөргүй хийж, бяцхан зүрхийг аврах төсөл хэрэгжүүлж байгаа нь энэ болж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 13 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 22 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 27 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 57 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 6 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 9 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 51 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top