x

Х.Баттулга: Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Монгол эх орныхоо ирээдүйг дархлан бүтээх хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Хүүхэд, багачууд Та бүхнээс эх орон эхэлдэг юм аа.

Аав ээждээ ачлалтай, найз нөхөд, ах дүүстээ энэрэл, тустай байвал эх орны ирээдүй тэр хэрээр гэрэл гэгээтэй байх болно.

Томчууд бидний хайхрамжгүй, хариуцлагагүй, болгоомжгүй хандлагаас болж энхрий бяцхан үрс маань эндэх, хохирох явдал удаа дараа гарч байгаад Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна.

Бид та бүхнийхээ төлөө алдаагаа засаж, шаардлагатай бүхнийг хийхийн төлөө хичээн ажиллах болно.

Дэлхий даяар тархсан аюулт өвчний үед хөл хориогоо чанд сахиж, эцэг эх, багш нарынхаа үгэнд сайн орж, цахим хичээлээ номдоо шамдан сурч, гараа сайн угааж, амны хаалтаа байнга зүүж байгаа хүүхэд багачууддаа баярлалаа.

Монголын бүх хүүхэд авьяастай. Иймд эх орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа сая гаруй хүүхдийн дунд “Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааныг 4 насны ангиллаар зарлаж байна.

Хүүхдүүдээ уралдаанд идэвхтэй оролцоорой.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын тал нутагт монгол үрс инээд баясал, аз жаргалаар дүүрэн байх болтугай” гэлээ.

“Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уралдаанд оролцох бол энд дарна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 4 цаг 9 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 36 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 43 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 52 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 54 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 6 цаг 5 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 51 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 32 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 41 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 21 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 27 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 46 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 11 цаг 3 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 21 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 39 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 46 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 12 цаг 2 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 12 цаг 7 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 12 цаг 12 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 12 цаг 16 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top