x

Дахин их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олдлоо

Дорнод аймгийн Засаг даргаас Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 11 бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдрөөс Чойбалсан хотод ажиллаж эхэлсэн.

Аймгийн Засаг даргын А/301 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг 5 өдрөө зохион байгуулж байна.

Өнөөдөр 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Баянтүмэн сумын 4 дүгээр Хотонт багийн танкийн саад гэх газарт хог цэвэрлэгээ зохион байгуулах явцад их хэмжээний тэсрэх сум олдсон мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус газар ажиллаж нийт 300 гаруй цэнэгтэй сум, галт хэрэгсэлийг олж устгах ажлыг зохион байгуулж байна.

Тус газраас

  • Зенитийн пулмёт ОПЗ сум, 37мм хошуу

  • 12,7 БЗД сумны хошуу 85 ширхэг

  • 125мм Убедно-тренировочный сургалт дадлагын хонгио 8 ширхэг

  • 125мм пушка /Т-72/ ОФ задрах дэлбэрэх сум 56 ширхэг

  • 125мм Пушка /Т-72/ Д-81 Кум хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг

  • Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум-42 зэрэг сум, галт хэрэгсэл олдсон, өмнө нь Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Өгөөмөр, Өлзийтийн тал гэх газраас байлдааны зориулалттай 13 нэр төрлийн 176 ширхэг сум, тэсрэх бодис илрүүлж тэсэлгээ хийж устгах ажлыг зохион байгуулсан.

Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 7058102 дугаарын утсанд дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж түүхтэй, тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийгддэг байсан талбай бөгөөд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. ЗХУ-ын анги нэгтгэлүүдийн байрлаж байсан нийт 4 том талбайд тэсрэх, дэлбэрэх зүйлсийг хайх ажил хийгдэнэ.

Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 33 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 42 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 47 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 16 цаг 26 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 16 цаг 29 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 17 цаг 11 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top