x

Цэнэгтэй байлдааны бөмбөг, сум илрүүлэн устгах ажиллагаа үргэлжилж байна

Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат шуурхай ажилласны үр дүнд иргэдийг эрсдэлээс хамгаалжээ. Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ.

Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэгийг тус тус илрүүлэн, олон нийтэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.

Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагч нарын нэг. Ийнхүү үүргээ амжилттай гүйцэтгэсэн тул түүнийг Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнажээ.

Мөн энэ өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084 дугаар ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн одоогоор устгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв. Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 23 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 32 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 37 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 7 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 16 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 19 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 1 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top