x

Ногоон зээлийг үргэлжлүүлэн олгоно

Айл өрх нүхэн жорлонгоо шинэчилэн сайжруулж, ААН, байгууллага халаалт, дулаанаа нүүрс түлэхээс өөр, байгаль орчинд ээлтэй шийдлээр солих хүсэлтэй бол 40 хүртэл сая төгрөгийн зээл олгож байгаа. 

Мөн ариун цэврийн байгууламж болон дулаанаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын компани, ААН-үүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 хувийн хүүтэйгээр Төрийн, ХААН, ХАС банкнаас авах боломжтой болсон. Тэгвэл дээрх зээлийг үргэлжлүүлэн олгохоо БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдэв. Тэрээр Монголын Банкны холбооны удирдлагатай уулзах үеэр ийнхүү мэдэгдлээ. 

Учир нь дээр дурдсан "Ногоон зээл"-ийн үйлчилгээг БОАЖЯ Монголын банкны холбоо хамтран нэвтрүүлж байгаа юм. Оны эхний байдлаар нийт 100 орчим иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээлийг олгожээ.

Олон улсын байгууллагууд байгальд ээлтэй техник, технологийг амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй банкуудад илүү боломж олгож, хөнгөлөлт эдлүүлж эхэлсэн. Тиймээс  Монгол Улсад ногоон зээлийн үйлчилгээг бий болгоход хамгийн их дэмжлэг үзүүлж, иргэд болон ААН-үүд банкуудад хөнгөлөлттэй зээл авах боломж олгож буй БОАЖЯ-ны хамт олонд Монголын банкуудын холбооноос талархал илэрхийллээ.

Энэ талаар Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд хэлэхдээ, “Манай холбоо, холбооны гишүүн банкууд 2013 оноос Монгол Улсын тогтвортой санхүүгийн хөтөлбөр (ТоС Хөтөлбөр)-ийг санаачилсныг БОАЖЯ бодлого, үйл ажиллагаагаар тасралтгүй дэмжсээр ирсэн. Монгол Улсад Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо бий болгох ажлыг эхлүүлж, ногоон зээлийг санаачлан, хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, тууштай хамтран ажиллаж байгаад талархаж байна” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариу хэлэхдээ, “Манай улс байгаль орчинд ээлтэй, эдийн засгаа хөгжүүлж болдгийн жишээ болно гэдэгт итгэж байна. "COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэйгээр санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч энэ оны эхний байдлаар 100 гаруй иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээл олгосон тооцоо гарсан.

Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олгож буй ногоон зээлийг үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах талаар яриа хэлэлцээрийг хийж байгааг дуулгахад таатай байна. Нүхэн жорлон, зуухаа шинэчлэх, гэр байшингаа дулаалах, цэвэр бохирын асуудлаа сайжруулах, халаалтаа шинэ технологи ашиглан шийдэх хүсэлтэй иргэн бүрт ногоон зээлийг хүргэж ажиллаарай гэж банкуудад хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 8 цаг 40 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 10 цаг 29 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 13 цаг 0 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цаг 51 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 33 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 14 цаг 40 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цаг 7 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 15 цаг 46 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top