x

ЭСЯ-ны төлөөллүүдийг УИХ-ын сонгуульд ажиглагчаар оролцохыг урилаа

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, явц, сонгогчийн санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулж, ноён Элчин сайдын сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм. 

Ноён Майкл Клечески цар тахлын үед УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай, санал өгөх шат дамжлага ямар байх, сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, гадаадад байгаа иргэд саналаа өгөх эсэх, тусгаарлагдсан сонгогчид хэрхэн саналаа өгөх, сонгуулийн ирц хүрэх эсэх, гадаадын ажиглагчид хэрхэн оролцох, Монгол дахь дипломат төлөөлөгчдийн газрынхан ажиглалт хийж болох эсэх, ер нь сонгуулийн үйл ажиллагааг ажиглахад юунд анхаарах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн хамтарч ажиллаж болох, юунд анхаарах зэрэг олон асуудлаар сонирхон ярилцлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: "УИХ-ын 2020 оны сонгууль цар тахлын үед болж байгаа учраас Улсын онцгой комиссоос гаргаж байгаа заавар зөвлөмжүүдийг чанд баримтлан ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт хуулинд орсон.

Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд тодорхой хяналт, хязгаарлалт хийх талаар заасан. Үүний дагуу технологийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа.

Харин зөрчил гарсан тохиолдолд цагдаа, тагнуулын байгууллага хариуцлага тооцож ажиллана. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байна.

Хуулийн дагуу хэрвээ санал хураалтын ирц 50 хувьдаа хүрэхгүй бол ирц хүрээгүй тойргийн тухайн хэсгүүд дээр нь нэмэлт санал хураалт явуулдаг журамтай. 

Гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч нарын хувьд гадаад улсын иргэд ирэх боломжгүй болсон учраас манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа. Ажиглахыг хүссэн гадаадын ажиглагчид манай Хороонд хүсэлтээ гаргах боломжтой. Сонгогчдын боловсролын хувьд харьцангуй байна. Бид энэ тал дээр цаашид Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна" гэв.

Ноён Майкл Клечески хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд "Миний хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаа. Бусад гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудын хувьд тодорхой болоогүй байна.

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар таны гаргаж байгаа хамтран ажиллах саналыг хүлээн авч байна. АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ирэх 10 дугаар сараас Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжинэ. Энэ хүрээнд хамтарч ажиллаж болно" гэв. 

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн, Улс төрийн хэлтсийн ажилтан Г. Золбоо нар оролцлоо. 

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 38 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2 цаг 27 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 4 цаг 59 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 5 цаг 49 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 31 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 6 цаг 38 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 5 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 7 цаг 44 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 22 цаг 49 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 цаг 16 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 23 цаг 23 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 23 цаг 32 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг...
Top