x

Хятад улс зарим мужууддаа хөл хорио тогтоолоо

Хятадын зүүн хойд нутаг, Оростой хил залгаа Жилинь мужид коронавирусийн 34 тохиолдол шинээр илэрсэн учраас эрх баригчид хөл хорионы хатуу дэглэм тогтоолоо гэж “South China Morning Post” хэвлэл мэдээлсэн байна.

Хэвлэлд мэдээлснээр халдварын энэ шинэ тохиолдлын ихэнх нь илэрсэн 700 мянга орчим хүн амтай Шулань тойрогт даваа гаригт хөл хорио тогоожээ. Тойргийн эрх баригчдын гаргасан мэдэгдэлд тосгон болон гэр орноосоо хэн ч гарч болохгүй гэнэ. Зайлшгүй шаардлагатай хэрэгцээт бүтээгдэхүүнийг хөл хорионд байгаа хүн амд дэлгүүр, худалдааны байгууллага хүргэж өгөх юм байна. Энгийн иргэдээс өрхийн нэг гишүүн л өдөрт хоёр удаа гарч хэрэгцээт бүтээгдэхүүн, хүнсээ худалдан авч болох гэнэ.

Шулань тойргийн олон нийтийн аюулгүй байдлын ажилтан 45 настай эмэгтэй шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсоныг эмч нар тавдугаар сарын 7-нд оношлон тогтоосон ч эх үүсвэрийг нь олж тогтоогоогүй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд өвчтөн ийш тийшээ яваагүй, олон хүнтэй уулзаагүй гэж байгаа ч 73 хоногийн туршид өвчний халдвар илрээгүй энэ бүсэд халдвар тархах аюул нүүрлэж байна хэмээн ийн хөл хорио тогтоожээ.

Энэ тойрог нь мужийн төв Чанчунь болон Жилинь, хөрш Хуйлунзян мужийн төв Харбин хотоос холгүй байдаг тул энэ хооронд зорчдог нийтийн тээврийг бас зогсоосон байна. Өнгөрсөн долоо хоногт Шулань тойрогт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Сунь Чуньлань ажлаар ирсэн. Хатагтай Чуньлань Шулань болон Цэнмань район, Жилинь хотоор орж орон нутгийн эмнэлэг, эмийн сан зэрэг байгууллагуудын ажилтай танилцсан юм байна. Хэвлэл бас коронавирусийн халдварын тохиолдол шинээр гарсантай холбогдуулаад Шулань тойргийн намын удирдлага, эрүүлийг хамгаалах комиссын тэргүүн зэрэг зургаан албан тушаалтныг ажлаас нь халжээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 1 цаг 50 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 3 цаг 39 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 6 цаг 10 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 7 цаг 1 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 43 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 7 цаг 50 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цаг 17 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 8 цаг 56 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж...
Top