x

"Хөвсгөл" нуурын мөс цөмөрч, алба хаагч эргүүл хийж байхдаа амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр мөсөн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа "Хөвсгөл" нуурын мөсөнд автомашинтайгаа цөмөрч, амиа алдсан хэрэг гарчээ.

Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн нутагт орших “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З нь мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчимд хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болсон дуудлага дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу, аймгийн Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид гээд нийт 33 хүн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ үеэр “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрчээ.

Иймд тухайн газарт дөрвөн удаагийн гүний шумбалтыг хийхэд 25 метрийн гүнд унаж явсан автомашин, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоож, 14:50 цагт цогцсыг, 18:13 цагт автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасан хэврэгшиж байгаа учир иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • сэжигтэй (66.181.161.95)
    Алга болоод байхад яагаад 1 хоногийн дараа мэдээлдэг байна вэ анхаарал татаж байна шүү. цуг гарч байсан хүмүүс нь мэдээгүй юм уу, ойлгосонгүй
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.161.74)
    онцгой байдлын хүн нь өөрөө ингэж үххээр чинь одоо яанам бэ хариуцлагагүй юм
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    өө ямар аймар юм бэ мөсөн замыг одоо хаавал таарна
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 22 цаг 22 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 31 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 22 цаг 36 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top