x

НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж орлогын төлөвлөгөө тасалдсан нийслэлийн төсөвт тодотгол хийж, тулгарсан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүргүүлэх болсноо мэдэгдэв.

Засгийн газраас аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл, иргэдээс хүн амын орлогын албан татвар авахгүй байхаар шийдвэрлэсэн нь нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө тасалдах нөхцөл болж байгаа гэв.

2020 оны Нийслэлийн төсөвт нэг их наяд 211 тэрбум 604.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зургаан сарын хугацаанд татвараас чөлөөлснөөр нийслэлийн төсвийн орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг ХХОАТ-ын 50 нь бүрдэхээргүй болоод байгаа аж.

Орлого бүрдүүлэх эх үүсвэрүүд тасалдсанаас үүдэн нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.5 тэрбум, хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг шийдвэрлэхгүй боломжгүй гэж АН-ын бүлэг үзжээ. 

Тиймээс яаралтай тодотгол хийж, сонгуулийн шинжтэй төсөл арга хэмжээ, гадаад, дотоод томилолт зэрэг урсгал зардлуудыг танаж, хойшлуулж болох хөрөнгө оруулалтын ажлуудыг нь царцаах санал гаргаж байгаагаа мэдэгдлээ. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "Өнөөгийн байдлаар шаардлагагүй зардлуудыг яаралтай танах хэрэгтэй гэж үзэж байна. Тухайлбал, Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв болох шоу цэнгээн, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, тавилга эд хогшил худалдан авах, гадаад дотоодын албан томилолт, туршлага солилцох зардал, нутгийн захиргааны, соёлын ордон барих, аз жаргалтай хотын индекс тооцох зэрэг зардлыг царцаах боломжтой" гэв. 

Мөн тэрээр "Эдгээр танасан зардлыг халдварын голомтод байгаа ажилтнуудад урамшуулал олгох, шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулах нь зүйтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 7 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 1 цаг 56 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 4 цаг 28 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 5 цаг 18 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 0 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 6 цаг 7 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цаг 34 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 7 цаг 13 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 22 цаг 18 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 22 цаг 45 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 22 цаг 52 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 23 цаг 1 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг...
Top