x

АН-аас УИХ-ыг яаралтай хуралдуулж, төсөвт тодотгол хийхийг дахин шаардлаа

УИХ дахь АН-ын зөвлөлөөс шинэ коронавирусийн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар Засгийн газар, УИХ-д санал дахин хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

АН зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэтэл УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд цар тахал нэрээр таг чиг байна. УИХ-ын дарга, гишүүд хаана, юу хийж явна вэ. УИХ яаралтай хуралдаж, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй. Цахимаар байх уу танхимаар байх уу гэдгийг шийдэж, өнөө маргаашгүй энэ асуудал дээр ярилцах хэрэгтэй байна.

Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна” гэлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч амралтын өдөр тус намын ҮБХ цахимаар хуралдаж УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болсон гэдгийг хэллээ. 

Мөн тэрээр “Би иргэдээ алагчилсан асуудлыг яриагүй. Гадаадад байгаа иргэдийг тэнд нь үлдээ гээгүй. Эрсдэлтэйг нь мэдэж байж авчирч байгаа асуудлыг хөндсөн. Харин үүнийг маань мушгин гуйвуулж байна.

Тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийн жагсаалтыг хэн гаргаж байгаа юм, хэн үүнд хяналт тавьж байгаа талаар мэдээлэл огт алга. Энэ мэдээллээ нийтэд ил болгох хэрэгтэй. 

Халдвар авсан хүмүүсийг мэдсээр байж эрүүл иргэдтэй хамт нэг нислэгээр авчирсан. Гадаадаас ирсэн иргэдийг 14 биш 28 хоног тусгаарлаж, зургаагаас дээш удаа шинжилгээнд хамруулах, тусгай нислэгийн явцад ирэх иргэдийн жагсаалтад танил тал харгалзахгүй оруулж буй талаараа нээлттэй мэдээлэл хийхийг шаардаж байна.

Сурталчилгаа хийх зорилготой зураглаач гэх мэт хүмүүсийг тээвэрлэж, эрсдэл бий болгохгүй байх хэрэгтэй. Эдгээр шаардлагыг мушгин гуйвуулах хэрэггүй. Энэ байр сууриндаа бат зогсох болно” гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 4 цаг 32 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 41 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 4 цаг 46 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 7 цаг 16 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 7 цаг 25 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 7 цаг 28 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 8 цаг 10 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top