x

Халдварын тохиолдлыг бүртгэх нь хяналтандаа авсан хэрэг биш

Тусгаарлалтад байгаа монголчуудын тоо аль хэдийн 2000 шахжээ. “Хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж үзсэн 1000 шахам иргэнээ тусгай үүргийн нислэгээр авчирснаас хойш энэ тоо хоёр дахин нэмэгдэв. Халдварын таван тохиолдол бүртгэгдээд байна.

Ердөө хэдхэн хоногийн өмнө, халдварын анхны тохиолдол бүртгэгдэх хүртэл “айгаарай, болгоомжлоорой” гэж байсан албаны хүмүүсийн зан ааш ч гэсэн өөрчлөгдөж “айх аюулгүй, сандрах хэрэггүй” болоод явчихлаа. Усанд унасан хүн бороонд норохоос айдаггүй гэдэг болж байна.  

Ердөө хэдхэн хоногийн өмнө “Монгол Улс коронавирусын халдваргүй Азийн цөөхөн орны нэг” байлаа. Азиуд, дэлхий нийтээрээ “сайн тэсдэг юм шүү” гэж ерөөж байлаа. Хөгжил буурай, ядуу эдийн засагтай энэ орныг “нэг мөсөн бүү хиарчихаасай” гэсэндээ тэр. Харин манайхан өөрсдөө гүйж очоод зөөгөөд, тээвэрлээд аваад ирэх нь тэр. Өвчтэй зовлонтой, гачигдал бэрхшээлтэй иргэдээ нэг удаа татаж авах нэг хэрэг. Харин тэгж байна гээд хэдэн зуу, мянган хүний хоёр сар зүтгэсэн зүтгэсэн зүтгэл, чармайсан чармайлтыг уландаа гишгээд, халдварыг голомтоор нь тээвэрлээд аваад ирнэ гэдэг өөр хэрэг. Яаж ч бодсон энэ хоёр зүйл яг адилхан зүйл биш.

Франц эрээс коронавирус илэрснээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа тусгай үүргийн нислэлийг үйлдсэн. Өөрөөр хэлбэл, нислэг зохион байгуулсан нөхөд “ер нь Монгол хүнд тусдаггүй юм шиг байна” гэж “омогшсон” бололтой юм. Тэгээд л тахлын голомтоос иргэдээ авч ирсэн бас нэг “баатарлаг түүх” бүтээх гэж яарч л дээ. “Херо интертайнмент”-ийн залуус хамт явсан гэж байгаа. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын ээлжит “попрол”... Хоёр хүний ашиг сонирхлын төлөө хорио цээрийн дэглэмийг цуцалж байгаа УОК-ийг ч өмөөрөх аргагүй. Эрүүл мэндийн сайд нь яагаад дуугараагүй юм?

Нэгэнт халдвар хаалга даваад ороод ирсэн хойно бид урьдчилан сэргийлэх талаар мянга давтаад нэмэргүй, оройтсон асуудал. Харин эмчлэх тухай ярих хэрэгтэй болж байна. Харин манай эмнэлэг, эмч нарт тийм бололцоо бий юу?

Тусгаарлагдаад байгаа 2000 шахам хүний тухайд сануулахад тэднийг “эмчлээд” байгаа юм биш шүү дээ. Зүгээр цоожтой хаалганы цаанаас харж, хянаж байгаа туршилтын туулайнууд. Хэрвээ хэн нэгнээс нь халдварын шинж тэмдэг илэрвэл тэгээд гүйцээ. Эмчилгээний арга зүйг нь манайх байтугай дэлхий олоогүй байна. Хятад, Солонгос гээд цөөхөн орон халдварын тархалтыг хяналтандаа авч, нас баралтын тоо буурч байна гэх боловч батлагдсан эмчилгээ санал болгож чадахгүй л байна. Харин манай эрүүл мэндийн салбарынхан юу бодож санаж явна вэ, Эрүүл мэндийн сайд аа? Одоо л нөгөө олон улсын өмнө “алгаа тосох” цаг ирлээ. Гэтэл энэ цаг ирэхээс өмнө алгаа тоосоод дуусчихсан уу?

Хятад улсад халдвар анх гарах үед доктор Ж.Амарсанаагаа “Эмч нарын сайн дурын баг авч явья” гэдэг санаачлага гаргаад, хүмүүсээ цуглуулсан байдаг юм. Тэгэхэд нь ЗГХЭГ-ын дарга ноён Л.Оюун-Эрдэнэ “өвчнөөр улс төр хийлээ. Попорлоо” энэ тэр гэж загнаад хил нэвтрүүлээгүй. Тэгвэл одоо хэн нь “попорсон” болж байна даа. Хэрвээ эмч нарын баг Хятадад ажиллаад ирсэн бол өнөөдөр манай эмнэлгүүд туршилтын ч гэсэн эмчилгээний аргачлалтай болчихсон байх байлаа. Аль ч салбар ингэж хөгждөг. Хойноос нь хөөж гүйцнэ гэж хэзээ ч байдаггүй, дагаж, чаргуулдаж байж урагшилдаг.

Хэрвээ муу юм болсон бол Монголын анагаахын шинжлэх ухааны нэг докторыг Хятад улс хүндэтгэлтэйгээр оршуулах байсан биз. Харин сайнаар төгсвөл Монгол Улс цар тахлыг эмчлээд эхэлчих байлаа.

Сая онгоцоор авч ирсэн 1000 шахам иргэний хувьд ч ялгаагүй. Сайнаар яривал Монголын төр иргэдээ авлаа. Муу талаас нь харвал 1000 хүний эрх ашгийн төлөө гурван сая иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг хутганы ирэн дээр тавилаа. Харин үүнийгээ У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр гүйцэд харж чадсан юм болов уу? Эсвэл эхлэл хэсэг нь, ялалтын марш, цэцгийн баглааг л харсан байх нь уу?

УОК-ийн дарга, Эрүүл мэндийн сайд нар “Бүү айгаарай, битгий сандраарай. Бид халдвар орж ирж болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр энэ нислэгийг хийсэн. Бүх юм хяналтанд байгаа” гэж хэлсэн. Үнэхээр тийм бол эмчилгээгээ эхлэх хэрэгтэй байна. Нэг ч хүнийг эмчилж, эдгэрүүлж чадахгүйгээр халдварын тохиолдлоо бүртгээд суугаад байж болохгүй ээ. Үүнийг “хяналтандаа авах” гэдэггүй.

Б.СЭМҮҮН  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 6 цаг 13 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 8 цаг 2 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 10 цаг 34 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 11 цаг 24 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 12 цаг 6 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 12 цаг 13 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цаг 40 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 13 цаг 19 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top