x

АНУ-аас Монгол улсад хэрэгжүүлэх 41.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр эхэллээ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА)-аар төлөөлүүлэн АНУ-ын Засгийн газраас Монгол улсад 5 жилийн хугацаатай нийт 41.3 тэрбум төгрөг (15 сая ам.доллар)-ийн буцалтгүй санхүүжилт бүхий “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Уг хөтөлбөр нь Монгол улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар эдийн засгийг солонгоруулах, өсөлтийг дэмжих зорилготой. 

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл С.Клечески болон Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар оролцож үг хэллээ. Уг төсөл нь Хөгжлийн Шийдэл ТББ-аар дамжин УБ хот болон 12 аймагт хэрэгжинэ. 

Элчин сайд Майкл С. Клечески: "Жижиг, дунд үйлдвэрлэл бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин гэж АНУ-ын засгийн газар хүлээн зөвшөөрдөг” гээд, энэхүү шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн бизнес эрхлэгчдэд санхүүжилт илүү хүртээмжтэй болж, компанийн засаглалыг сайжруулахад туслан улс орны эдийн засгийн биеэ даах чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 

Мөн энэ арга хэмжээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын хоорондын стратегийн түншлэл болон бусад холбогдох хоёр талт хөгжлийн хөтөлбөрүүдийн үр дүнг бэхжүүлэх талаар цохон тэмдэглэв. 

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2017 оны эцэст Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгч гэсэн ангилалд хамрагдаж байна. Жижиг дунд бизнесүүд нь Монгол Улсын ДНБ-ий 25 орчим хувийг бүрдүүлж, үндэсний ажиллах хүчний талаас илүү хувийг ажлын байраар хангадаг байна. 

2016 оноос хойш АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор 750 жижиг дунд бизнес эрхлэгчдийг банк санхүүгийн байгууллагуудад зуучлан холбож, тэдгээр бизнес эрхлэгчид нь 600 ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалтаа 20 дахин нэмэгдүүлсэн үр дүнтэй ажилласан байна.   

Харин шинээр эхэлж буй BEST хөтөлбөрөөр дамжуулан АНУ-ын ОУХА нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, зээл авах чадамжгүй бизнесүүдэд буцалтгүй санхүүжилт өгөх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай түншлэх замаар жижиг дунд бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. 

BEST хөтөлбөрийн төв нэгж нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъяан гүний гудамжинд байрлах The Down Town Building –ийн 501 тоот байрлаж байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бусад сонирхогч талууд 7722-2210 утсаар холбогдох юмуу @BESTprogramMN гэсэн фэйсбүүк хуудас, @BESTprogram1 твиттер хаягнаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) нь олон улсын хөгжил болон гамшгийн чиглэлээр тусламж үзүүлдэг АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. Монгол Улсад USAID нь Монгол улсын Засгийн газартай улс үндэстний хөгжил цэцэглэлтийн төлөө түншлэх замаар хамтран ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.usaid.gov/mongolia  болон infoph@usaid.gov хаягт хандан авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 23 цаг 33 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 42 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 23 цаг 47 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top