x

Б.Отгонсүх: Ажил цуглах, тарах үед нийтийн тээвэр маршрутынхаа дагуу үйлчилнэ

Өнөөдөр 15.00 цагт хуралдсан Улсын Онцгой комиссийн шуурхай хуралдаанаас өнөөдөр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл үргэлжлүүлэн хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн нийслэлд үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд зогсоохоор шийдвэрлэснээ мэдээлсэн билээ.

Харин УОК-ийн хуралдааны дараа Нийслэлийн онцгой комисс хуралдаж нийтийн тээврийг тусгай хуваарийн дагуу явуулах тухай захирамж гаргаад байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хэдийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс нийтийн тээврийг өглөө, оройд цөөн тоогоор явуулахаар зохицуулалт хийжээ.

Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Нийслэлийн онцгой комиссоос хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийг тусгай хуваарийн дагуу явуулахаар шийдвэрлэлээ. Тусгай хуваарь гэдэг нь өглөө, орой ажил цуглах, тарах үед нийтийн тээвэр маршрутынхаа дагуу хангалттай явна. Харин өдрийн цагаар хязгаарлалттай явна” гэв.

Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг баар, фитнесс, спорт заал зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргажээ. Харин кафе болон ресторанууд 22.00 цаг хүртэл ажиллах юм байна.

Улаанбаатар хотын харьяалалтай иргэд хөл хорионоос өмнө орон нутгийг зорьсон бол гуравдугаар сарын 3-ны өглөө 7 цаг хүртэл хүртэл хот руу буцаж ирэх боломжгүй. Харин хот орчимд амьдардаг иргэдийг өдөрт цөөн тоогоор хот руу оруулж, гаргахаар зохицуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (64.119.22.128)
    Eeljiin ajiltai humuus hagas ,buten saind ajillahar bolvol yah ve
    2020 оны 02 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 54 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 3 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 8 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 38 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 47 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 50 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 32 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top