x

Чингис хаан музейн лого болон брэндбүүк бүтээх уралдаан зарлагджээ

Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолоор “Чингис хаан музей” байгуулахаар шийдвэрлэсний дагуу БСШУС-ын сайдын 2020 оны А/36 дугаар тушаалаар тус музейн дүрэм батлагдан ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” хариуцан ажиллаж байна.

Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байх юм.

Ийнхүү их эзэн Чингис хааны түүхэн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан “Чингис хаан музейн-лого болон брэндбүүк бүтээх” уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.

НЭГ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

-Дүрслэл, агуулга санаа нь бүх насны хүмүүст ойлгомжтой энгийн байх;
-Олон нийтийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөхөөр байх;
-Утга, агуулга, уран сайхны хувьд зохицолдсон байх;
-График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
-Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
-Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх;
-Бүтээлийн тайлбарыг хавсарган ирүүлэх;
-Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;

БРЭНДБҮҮК нь:

- Албан бичиг /бланк/
- Нэрийн хуудас
- Дугтуй
- Календар, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал
- Туг, дарцаг
- CD ковер
- Цаасан хайрцаг, уут
- Аяга, түлхүүрийн оосор... гэх мэтэд ашиглагдах;

Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх;

ХОЁР. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл

ГУРАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР:

Уралдаанд оролцох материалыг ihfo@chinggisinstitute.gov.mn цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Сити тауэр оффис 16-02-01 тоот, БСШУСЯамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн байранд хүлээн авна.   

ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:

2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр уралдааны шалгаруулалтын дүнг https://www.facebook.com/ChinggisInstitute/ цахим хаягт байршуулан шалгарсан бүтээлийн эзэнд утас ба  буцах хаягаар мэдэгдэнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй.

ШАГНАЛ:

Нэгдүгээр байр- 5.000.000  төгрөг, батламж

Тусгай байр- 2.500.000 төгрөг, батламж, 1.000.000 төгрөг, батламж байна гэж БСШУСЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 0 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 9 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 14 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 53 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 56 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 38 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top