x

Хүүхдийг нэг ч секунд хараа хяналтгүй орхих ёсгүй

Хүүхэд гэр, гудамж, тоглоомын талбай, цэцэрлэг, ой, дэлгүүр, үзвэрийн газар гээд янз бүрийн орчинд өсөж, суралцдаг. Дөрөв хүртэлх насны хүүхдэд гэр нь хамгийн “аюултай”. Түлэгдэх, унаж бэртэх, эм, ахуйн бодист хордох гээд золгүй тохиолдлыг тоочоод баршгүй. Эл бүгдээс хамгийн сайн хамгаалах арга бол хүүхдийг нэг ч секунд хараа хяналтгүй орхихгүй байх явдал юм.

Скандинавын орнуудад орнуудад хүүхдийг бурханчлан үзэж, алдаа гаргавал эцэг, эх нь эвээр хэлж өгдөг. Хүүхдийг аль болох чөлөөтэй байлгахдаа аюулгүй орчныг бүрдүүлэх гол зарчмыг баримталдаг. Ингэхдээ хүүхдээ багаас нь насаар ялгаварлахгүй, эрх тэгш байлгах, эрх, үүрэг тэнцүү байдгийг ойлгуулдаг. Тоглоомын аргаар хүүхдийг сургахдаа нийгэмд биеэ хэрхэн авч явахыг зан байдлын тодорхой жишээн дээр үзүүлдэг. Тус бүс нутгийн орнуудаас хүүхдэд хамгийн их анхаардаг Финландад олон нийтийн газар бүрт багачуудын хэрэгцээг хангах хэрэгсэл бий. Тухайлбал, хүүхэд хөхүүлэх, саатуулж тоглуулах газар, зоогийн газарт тэдэнд зориулсан хоолны цэс, бас нас, биед нь тохирсон ширээ, сандалтай байдаг.

Францад хүмүүжсэн хүүхэд эрт бие даадаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэртээ ганцаараа байж, сургуульдаа харгалзах хүнгүй явж, дэлгүүрт худалдаа хийхийг зөвшөөрдөг. Залуу эхчүүд ихэвчлэн хүүхдээ цэцэрлэгт өгөөд, ажилдаа явдаг. Дуртай зүйлийг нь хязгаарлахаас өөр шийтгэл дуулгаваргүй хүүхдэд оноодоггүй.

Германд хүүхдийг гурван нас хүртэл гэрт нь хүмүүжүүлдэг. Дараа нь цэцэрлэгт өгөхийн өмнө эцэг, эхчүүд хүүхдээ долоо хоногт нэг удаа хөгжлийн төвийн сургалтад хамруулна. Энд хүүхэд үе тэнгийнхэн, нийгэмшихэд туслах багштайгаа тоглож дасдаг. Үүний дараа хүүхэд цэцэрлэгт явж, хэдийн олж авсан туршлагаа хөгжүүлдэг гэнэ. Тус улсад хамгийн гол нь хүүхэд эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй болж хүмүүжих ёстой аж.

Италид хүүхдийг байнга магтаж, урамшуулах ёстой гэсэн зарчим баримталдаг. Ихэвчлэн өнөр өтгөн гэр бүлтэй учир тус улсад хүүхэд цэцэрлэгт явна гэсэн ойлголт бараг байхгүй. Тэгвэл Британийн хүүхдүүд биеэ сайн авч явахад голчлон анхаардаг. Хоёр наснаас ширээнд сууж, олны дунд биеэ зөв авч явах, сэтгэл хөдлөлөө барихад сургадаг. 30-40 насанд гэр бүлээ төлөвлөдөг британичууд хайрлаж байгаагаа ил үзүүлэхгүй, хүүхдэд том хүн шиг шаардлага тавьдгаараа онцлогтой.

Азийн орнуудын тухайд гэвэл манай урд хөршид хүүхдийг хөхнөөс эрт гаргаж, бараг л төрсөн цагаас нь цэцэрлэгт явуулдаг. Тэнд хооллох, тоглох, унтах гээд нарийн дэгт суралцдаг. Ахмадаа хүндэтгэж, хамт олон дунд биеэ зөв авч явах, харилцан тусалдаг, сахилгатай байх, хөдөлмөрт дуртай, хүлээцтэй болоход суралцахыг хамгийн чухалд тооцдог. Японд эцэг, эхийн боловсролын түвшнийг чухалчилдаг. Энэ нь хүүхэд амжилттай суралцах гол үндэс гэж үздэг. Тиймээс уншиж, бичихийг хүүхдэд багш бус, ээж нь заадаг. Хүүхэд өвдөхөд ээж нь хичээлд нь сууж, дараа нь заадаг. Хүүхдийн өрөө ихэвчлэн хоёрдугаар давхарт байдаг ч тэнд нь тусламж дуудах товчлуур, эсвэл утас заавал байлгадаг. Сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг, эхэд зориулсан 50 орчим сэтгүүл тус улсад хэвлэдэг. Бага насны хүүхэдтэй эхчүүдийг аль болох ажил хийлгэдэггүй уламжлал Японд эртнээс тогтжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2 цаг 16 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2 цаг 28 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 3 цаг 10 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 21 цаг 22 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 23 цаг 11 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top