x

Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулахад 3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Орчны эрүүл ахуйг сайжруулах зорилгоор нийслэлийн дүүргүүдэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) гарын үсэг зурлаа.

“Хаягдал хүнс нь хотыг бохирдуулаад зогсохгүй нийгмийн эрүүл мэндийн ноцтой эрсдэлийг дагуулдаг,” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд хаягдал хүнс дахин боловсруулах иргэдийн оролцоонд суурилсан тогтолцоог нэвтрүүлснээр Улаанбаатар хотын амьдрах орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах юм. Энэхүү төсөл нь хатуу хог хаягдлын менежментийн чиглэлээр хэрэгжиж буй Монгол Улсын бодлого, үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ АХБ-ны 2030 он хүртэлх урт хугацааны стратегит тусгагдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байгаа” хэмээн тэмдэглэв.

Улаанбаатар хотод жилд дунджаар 1.2 сая тонн хатуу хог хаягдал бий болдгоос 20 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Харин хүнсний хог хаягдал голдуу албан болон албан бус хогийн цэгүүдэд булагддаг байна. Хүнсний энэ их хаягдал хөрс, газрын доорх усыг бохирдуулаад зогсохгүй хотын иргэдийн эрүүл мэндэд, тэр дундаа цэвэр, бохир ус болон нийтийн аж ахуйн бусад үйлчилгээ хомс гэр хорооллын оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой эрсдэлийг учруулж байна.

“Улаанбаатар хотын оршин суугчдын оролцоонд суурилсан хүнсний хаягдлыг дахин боловсуулах төсөл”-ийн хүрээнд хүнсний хаягдлыг дахин боловсруулах өнөөгийн практикт тулгуурлан хаягдал цуглуулах, ялзмаг боловсруулах боломжит хувилбаруудыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох юм.

Түүнчлэн, хүнсний хаягдлыг дахин боловсруулах өргөн цар хүрээтэй болон бага хэмжээний үйл ажиллагааг төслийн хүрээнд турших бөгөөд оновчтой хэрэгжсэн төслүүдийг хот даяар хэрэгжүүлэн, хаягдал хүнсийг дахин боловсруулахын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан таниулах ажлуудыг гүйцэтгэнэ.  

Энэхүү төслийг Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд тус сангийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр өнгөрөгч 20 жилийн туршид Монгол Улсад олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд байгаа юм.

Азийн хөгжлийн банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 42 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 51 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 56 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 35 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 38 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 20 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top