x

Хуурамч шатахууны улмаас жилд 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байна

-Б.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж монголчууд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна-

Хуурамч түлш шатахууны улмаас үүсч буй хор хохирлын талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хамтарсан мэдээлэл хийлээ. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг химийн бодисууд ямар нэг татваргүйгээр хилээр орж ирдэг нь нь хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэх гол шалтгаан болж байна гэв.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр:

-“Манай холбоо 2018 оноос хойш хуурамч шатахуун буюу химийн бодисоор автомашин явж байгаа талаар олон нийтэд мэдээлсээр байгаа. Холбогдох газрууд арга хэмжээ авахгүй байсаар байсан тул 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. 

Үр дүнд тухайн оны арванхоёрдугаар сарын 10-нд 201 тоот захирамжийн дагуу холбогдох төрийн байгууллагуудад шатахууны асуудлаар ажлын хэсэг байгуулж шалгахаар болсон. Гэтэл бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд шалгалтын үр дүнгийн талаар Ерөнхий сайдын амнаас үг унасангүй. Энэ асуудалд Засгийн газраас арга хэмжээ авч чадахгүй нь ийнхүү тодорхой болсон тул бид тэмцлийн арга хэмжээ зохион байгуулах болно” гэв. 

Манай улсын хэмжээнд керосины жилийн хэрэглээ 3000 орчим тонн. Гэтэл 2012 оноос хойших хугацаанд Монгол Улсын хилээр 1 сая 200 мянган тонн керосин орж ирсэн байна. Үүгээр дизелийн түлш хийж, зах зээлд нийлүүлдэг гэнэ.  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хийсэн тооцоо судалгаагаар Монголд таван машин тутмын нэг нь "нефтийн нэмэлт бүтээгдэхүүн" буюу хуурамч шатахуунаар явж байгаа аж. Үүний уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирдаг гэсэн тооцоо гарчээ.

Тиймээс хуурамч шатахууны асуудлаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сангийн яаманд хандахаар болжээ. Хуурамч шатахууныг цэгцлэх ганц арга нь нефтийн нэмэлт бодисуудад онцгой албан татвар тогтоох явдал гэж тэд үзжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 37 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 46 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 51 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 30 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 33 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 15 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top