x

Г.Батхүү агсны гэр бүл талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан гэв

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч оны тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордонд амиа алдсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр анх удаа хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд хуульч н.Батхуяг, төлийгаачийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцов.

Хуульч н.Батхуяг: 

-"Энэ хэрэгт шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй байнгын шинжээчдийн дүгнэлт гарсан. Нэлээн олон хуудас дүгнэлт байгаагаас анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хэлье.  

Нэгдүгээрт, баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн. 

Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь  ихэвчлэн боолтын улмаас үүсдэг. Шүүх шинжилгээний дүгнэлтийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр "өвчний улмаас ухаан алдсан, цус харвасан" гэх мэдээлэл гарсан ч уг дүгнэлтээр гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэж гарсан. 

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдээс полиграфын тест авсан байдаг. Энэ бол үнэн, худлыг шалгах багаж. Полиграфийн тестээр "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэдэг дүгнэлт гарсан. 

Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн ашиглаж байсан гар утсыг хурааж авсан. Үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлж өгсөн. гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс гарсан фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, мэдээллийг сэргээх боломжгүй байна. 

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг илгээсэн хүнийг олж тогтоосон. Гэвч тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гэж хэлээд, өөр хэрэгт шалгагдаад явж байна. Энэ ч бас эргэлзээтэй асуудал. 

Шүүх эмнэлэгтэй холбоотой өөр бусад асуудлууд ч бий. Задлангийн өмнө рентгэн зураг авахуулъя гэсэн гэр бүлийнхнийх нь саналыг хүлээж аваагүй. Онош дутуу, шинжилгээ дутуу хийсэн зүйлс тогтоогдсон. Дүгнэлттэй танилцахад л тийм байна. 

Гар утасны хувьд цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээнд өгч, тогтоох ёстой. Гэтэл түүнээс нь өмнө дотор нь юу байна вэ гэдгийг тогтоох шинжээч томилсон. Иймэрхүү зөрчилтэй, эргэлзээ бүхий байдлууд байна" гэв. 

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг:

-"2019 оны тавдугаар сарын 17-н бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл, сав саруул аав маань өглөө ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн тусгай объект, төрийн тусгай хамгаалалттай ордонд албан үүргээ гүйцэтгэж байгаад эргэж гарч ирээгүй, амиа алдсан. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна. 

Бид ямар нийгэмд амьдраад байна вэ? Цаашдаа яаж амьдрах вэ? Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан хүн Төрийн ордонд амиа алдаад найман сар өнгөрч байхад хэргийн талаар ямар ч шийдэл гарсангүй. Жирийн ард иргэдэд ийм зүйл тохиолдвол яах вэ гэдэг ой тойнд ч буухгүй байна. 

Өнгөрсөн найман сар бид маш тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд хүнд цаг хугацаа өнгөрч байна. Эмээ, өвөө, ээж маань байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд хүнд байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.87.251)
    энэ бол гарцаагуй зуйл болжээ Хэрэв гадны нелеетэй нь нотлогдвол ганц эзэн нь ойлгомжтой байгаа болохоор тэр хун ухэн хатан эсэргууцэн улайрч байна Хэрэв буруугуй байсан бол ингэж эсэргууцэн улайрахгуй еерее шалгуулж тогтоолгох сонирхолтой явдаг юм практикаар Номтойбаяр гэж хараалгуулсан хуний ур сад бололтой Уг нь гайгуй л залуу байсан юм Естой л эвдэрч еерчлегдеед тийм болчихдог юм байхдаа гэмээр асуудалд орооцолдох юм олон хавар нэгэндээ гэж Хаширвал хаширахаар олон асуудалд ороод санаа засал авахгуй явахаар ийм л юм заавал болж байж зогсдог жамтай
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 11 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 37 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 45 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 54 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 2 цаг 53 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 3 цаг 34 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 3 цаг 43 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 4 цаг 23 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 6 цаг 29 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 6 цаг 47 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 7 цаг 5 мин Хулгайтай тэмцэхээ боль! 7 цаг 23 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 7 цаг 40 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 7 цаг 48 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 8 цаг 4 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 8 цаг 9 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 8 цаг 14 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 8 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 8 цаг 27 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 8 цаг 33 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top