x

ОХУ-ын шинэ засгийн газар бүрдлээ

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ сайд нарыг томилох зарлигт гарын үсэг зуржээ. Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар, ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчийг ес болгож цөөлсөн байна. Өмнө нь ерөнхий сайд асан Дмитрий Медведев 10 орлогчтой байжээ.

Мөн Умард Кавказын асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлжээ. ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн алба, Эрүүл мэндийн салбарын хяналтын алба болон Биоанагаахын агентлагийн үйл ажиллагаанд Засгийн газар хяналт тавихаар болсон байна.

Үүнээс гадна, Төрийн өмчийн удирдлагын агентлагийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас Сангийн яамны харьяанд шилжүүлжээ.  

Сайд нарын танхимд Хуульзүйн сайдаас бусад хүчний байгууллагуудыг хариуцсан бүх сайд нар суудлаа хадгалж үлдсэн байна. Сергей Шойгу Батлан хамгаалахын сайдын, Евгений Зиничев Онцгой байдлын яамны, Владимир Колокольцев Дотоод хэргийн сайдын суудалдаа хэвээр үлдлээ.

Хуульзүйн сайдаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Константин Чуйченког томилжээ.

Мөн Антон Силуанов Сангийн сайдын албан тушаалдаа хэвээр үлдсэн бол Денис Мантуровыг Үйлдвэр, худалдааны сайдаар, Сергей Лавровыг Гадаад хэргийн сайдын албан тушаалд нь үлдээжээ. Евгений Дитрихийг Тээврийн сайдаар дахин томилсон байна. Эрчим хүчний сайд Александр Новакийг албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Түүнчлэн Дмитрий Кобылкин Байгалийн нөөц, экологийн сайдын албандаа үлдсэн бол Дмитрий Патрушев ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамыг Пермийн хязгаарын захирагч Максим Решетков тэргүүлнэ. Хөдөлмөрийн сайдын албыг Сангийн дэд сайд Антон Котяков хашихаар болсон бол Владимир Якушевыг Барилгын сайдаар дахин томилжээ.

Харин Засгийн газарт нийгмийн салбарыг хариуцаж байсан бүх сайд нарыг шинээр томилсон байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин сайд нарын танхимынхаа шинэ бүрэлдэхүүнийг Владимир Путинд мягмар гаригт танилцуулжээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 56 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 5 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 10 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 49 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 52 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 34 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top