x

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар санал солилцов

Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.

Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн аж.

Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хотын захирагч С.Амарсайхан “Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих ерөөл дэвшүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран Нийслэлд орон сууц, дэд бүтэц, нийтийн тээвэр гэсэн чиглэлүүдээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ялангуяа гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн эхний шат амжилттай хэрэгжиж дуусах шатандаа орсон. Цаашид дараа дараагийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд үүний зэрэгцээ зарим төслүүд удаашралтай байгааг нуусангүй.

Тиймээс цаашид удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдээ урагшуулах чиглэлээр талууд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг онцлоод, нийслэлийн удирдлагууд урт хугацаандаа хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорьж төлөвлөн ажиллаж буйн нэг жишээ нь нийтийн тээврийн салбарын  цогц шинэчлэл учраас шинэ шийдлээ Засгийн газраар дэмжүүлээд буйгаа Павит Рамачандранд хотын Захирагч дуулгав. Одоо харин шинээр хэрэгжих гэж байгаа болон өдгөө хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлэхэд боловсон хүчний чадавхыг дээшүүлэхээс эхлээд төслийн баг хамт олны хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, хариуцлага хамгийн чухал байна гэлээ.

Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Улаанбаатар хотын захирагчтай биечлэн уулзаж байгаадаа талархаж байна. Таны хэлсэн санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа гэдгээ илэрхийлье. Үүний дотор Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргах төлөвлөгөө 2025 он гэхэд хүрэх бодитоор үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн бидний хамтран хэрэгжүүлж эхэлсэн Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд талархалтай байна. Тиймээс цаашид илүү нягт уялдаа холбоотой ажиллаж Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах таны санаачилга ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бидний зүгээс шалтгаалах асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 19 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 28 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 3 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 3 цаг 12 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 3 цаг 15 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 3 цаг 57 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 22 цаг 9 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 23 цаг 58 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top