x

2020 онд "Оюутолгой"-н гүний уурхайн санхүүжилтэд 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна

Туркойз Хилл Ресурс(TRQ) компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэл болон 2020 оны үйл ажиллагааны тайлангаа мэдээлжээ. 

TRQ-ийн 66 хувийн эзэмшилтэй "Оюутолгой" компани өнгөрсөн жил 146.3 мянган тонн зэс, 241.8 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн жилийн нийт үйлдвэрлэл 40.8 сая тоннд хүрч, 2018 оныхоос таван хувиар өсчээ. 

Харин 2020 оны тухайд 140-170 мянган тонн зэс, 120-150 мянган унц алт бүхий хүдэр олборлохоор төлөвлөсөн байна. Мөн ирэх онд ил уурхайд 80-120 сая, далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум ам.доллар зарцуулахаар тайландаа тусгажээ.

“Оюутолгой” өнгөрсөн оны аравдугаар сард гүний уурхайн "босоо ам-2"-ыг барьж дуусгаад буй. Газрын гүн дэх хөрсний бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан уурхайн зураглалыг шинэчлэх шаардлага тулгарсан тул гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу 16-30 сараар хойшлогдохоор болоод байгааг өнгөрсөн 2019 оны долдугаар сард” Рио Тинто” мэдэгдсэн.

Уурхайн зураг төслийг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд өмнө мэдээлсэнчлэн 2020 оны эхний хагаст бүрэн хийж, хоёрдугаар хагаст нийт зардал хэд болох нь тодорхой болох тухай “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак дурджээ. Үүнтэй холбоотойгоор "Оюутолгой"-н гүний уурхайн төслийн хөрөнгө оруулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн урьдчилан тооцоолоод байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.129)
    Баяжуулах үйлдвэр байгуулах шинээр хот байгуулахад 1-рт усны судалгаагаа хийх 2-рт
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 7 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 16 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 21 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 51 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 0 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 3 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 45 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top