x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-нд Говьсүмбэр аймагт ажиллалаа. Засгийн газрын тэргүүн Сүмбэр сумын иргэд төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн хэрэгжилт, томоохон төслүүдийн ажлын явцын талаар мэдээлэл өгч иргэдийн асуултад хариулсан байна. 

Мөн Баянтал сумын өрхийн эмнэлэгт шинэ автомашиныг шийдвэрлэсэн бол Хүүхдийн ордны барилга, сумдын соёлын төвийн барилгыг шинээр барих орон нутгийн санаачилгыг анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Шивээговь суманд байрлах "Эйкү Сора" нүүрсний уурхайн асуудлыг судалж хуулийн дагуу шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгов. Учир нь "Эйкү Сора" ХХК-ийн нүүрсний уурхайн лицензийн талбайд Шивээговь сумын газар нутгийн 30 хувь буюу 30,000 гаруй га газар багтдаг аж.

Тиймээс уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалж, иргэдийн өмчилсөн газрын эрхийг сэргээхийг орон нутгийн иргэд хүсчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн алба хаагчдад хандаж ажлын хариуцлагыг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бодитой ажил хийхийг сануулсан байна.

Ерөнхий сайдын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтад Говьсүмбэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Б.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам оролцов.

Говьсүмбэр аймаг 17500 хүн амтай Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий аймагтай хиллэдэг авто зам, төмөр замын хос хөдөлгүүртэй дэд бүтэц сайн хөгжсөн аймаг юм.

Аймгийн төвийн Сүмбэр суманд хил дагуух Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан зэрэг сумаас ойролцоогоор 640 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тул 2019 онд Сүмбэр суманд 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгыг эхэлсэн байдаг.

Дээрх сургуулийн барилгыг энэ оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн бол Шивээговь суманд ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга, Солонгосын хөрөнгө оруулалтаар дулааны станцын барилга, аймгийн төвд прокорурын байгууллагын шинэ барилгыг тус тус барихаар болжээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 48 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 57 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 4 цаг 2 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 32 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 41 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 44 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 26 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top