x

Иран улс Украины онгоцыг унагаснаа хүлээн зөвшөөрчээ

Украины иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг санамсаргүй буудан унагаж, 176 хүний амийг хөнөөснөө Иран улс хүлээн зөвшөөрчээ. Дотоод мөрдлөгийн үр дүнд хүний гаргасан алдааны уршгаар пуужин харваж, иргэний нисэх онгоцыг унагасан нь батлагдсан тухай Ираны ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгдсэн байна.

Тэрээр уг ослыг “өршөөх аргагүй алдаа” гэж тодорхойлсон байна. Тухайн үед нисэх онгоц Ираны Хувьсгалт Гвардын нууц байгууламжийн ойролцоо нисч байснаас дайсны нисэх онгоцтой андуурагдсан гэж армийнхан мэдэгджээ.

Лхагва гаригт Ираны зэвсэгт хүчин Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад агаарын цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа Тегеранаас Киевийг зорьсон Украины агаарын тээврийн PS752 дугаартай нислэгийн онгоц осолдсон юм. Осол гарсны дараа тус улсын ISNA агентлаг онгоц осолдсон шалтгааныг "техникийн саатлаас үүдэн осол байх магадлалтай" хэмээн мэдээлж байв. Мөн өнөөдрийг хүртэл Ираны эрх баригчид Украины онгоцыг унагаснаа хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. 

Гэвч Украины иргэний агаарын тээврийн онгоцыг Ираны пуужин харваж унагасан гэж үзэж байгаагаа АНУ-ын албаны хүмүүс хоёр өдрийн өмнө мэдэгдсэн билээ. Пуужин харвахаас өмнө Украины нисэх онгоцыг Ираны радар онилоод байсан бөгөөд Boeing 737-800 нисэх онгоц Тегеранаас Киевийн чиглэлд хөөрөөд хоёр минут болж байхад газар-агаар ангиллын хоёр пуужин харвасныг АНУ-ын хиймэл дагуул бүртгэжээ. 

Хохирогчдын ихэнх нь иран гаралтай Канадын иргэд байсан ба зорчигчдын дотор Швед, Британи, Афганистан, Германы иргэд ч бас байжээ.

Ерөнхийлөгч Хасан Рухани твиттер хуудастаа “Сүйрэл дагуулсан алдаа гаргасандаа Иран улс гүнээ харамсаж байна” хэмээн  бичсэн байна.

Эх сурвалж: AFP, BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 38 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 47 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 52 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 4 цаг 22 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 31 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 34 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 5 цаг 16 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 28 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top