x

“Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн систем” хэлэлцүүлэг боллоо

Эрчим хүчний яамны санаачилгаар “Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн систем” хэлэлцүүлэг, семинарыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, семинарт Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, орон нутгийн хөгжлийн бодлогын газар, хэлтсийн төлөөлөл болон бусад холбогдох байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

Монгол Улсын дулаан хангамжийн системийг ухаалаг болгон хөгжүүлэх шаардлага, Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оролцоо, ойрын хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг танилцуулах, Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн системийг хөгжүүлэх боломж бололцоог хэлэлцэх, Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дулаан хангамжийг шийдвэрлэхэд санхүүжүүлэгч, хамтран ажиллах байгууллагын оролцоо боломжийн талаар нээлттэй хэлэлцэж, нэгдсэн бодлогод хүрэхэд гол зорилго оршиж байлаа.

Хэлэлцүүлэг, семинарын үеэр мэдээллийг хоёр үндсэн хэсэгт хуваан танилцуулсан. “Эрчим хүчний салбарын бодлого, дулаан хангамжийн системийг сайжруулах”, “Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оролцоо, Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн шийдэл”-ийн талаар нийт долоон илтгэл тавьсан юм. Хэлэлцүүлэг мөн “Төвлөрсөн дулаан хангамжийн системийг ухаалаг болгон хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал”, “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглах технологи, Монгол орны боломж, нөөц” гэсэн хоёр сэдвийн дор явагдлаа.

Дулаан хангамжийн системүүдийн үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дулааны салбарын оруулах хувь нэмрийн талаар харилцан хэлэлцлээ. ХэлэлцүүлгээрТөрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах, хэрэглээнд суурилсан ухаалаг эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, түүний дотор дулаан хангамжийн системийг ухаалаг болгоход чиглэгдсэн сайн туршлагуудыг нэвтрүүлэх, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системүүдийг үр ашигтай хөгжүүлэх,дулаан хангамжийн системд шинэ эх үүсвэрийг ялангуяа нам потенциалын эх үүсвэрийг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлон гаргалаа. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэнээр түүнийг шийдвэрлэхэд дөхөм болно гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 18 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 27 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 32 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 4 цаг 2 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 11 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 14 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 56 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 8 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top