x

Кремлийн сүлд модны наадам 30 жилийн дараа Улаанбаатарт болно

Кремлийн сүлд модны наадмыг 30 жилийн дараа Улаанбаатарт зохион байгуулах болсон талаар өнөөдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс мэдээллээ.

Монголд болох Кремлийн сүлд модны наадмын найруулагчаар 2001 оноос 2013 он хүртэл хугацаанд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулан тавьсан Валерий Шевченко ажиллах юм байна.

Энэ тухай Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев:

-"Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг байсан Кремлийн сүлд модны наадамд онц сурлагатан, авьяаслаг сурагчид оролцож, үздэг байлаа. Олон жил зохион байгуулагдалгүй тасалдсан наадмыг зохион байгуулахыг Монгол дахь найзууд маань хүсдэг байсан. Найруулагч Валерий Шевченко энэ жил Улаанбаатарт ирж ажиллах боломжтой гэсэн учраас арваннэгдүгээр сараас бэлтгэл ажилдаа яаран орсон.

Эрхүүгийн пантомим урлагийн театр-студийн удирдагч, 1998 оноос 2001 он хүртэл Сибирь ба Алс Дорнодын пантомим урлагийн театруудын "Мимолёт" Наадмын зохион байгуулагч, 2002 оноос хойш Москва хотод амьдарч,  Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг 12 жил найруулан тавьсан Валерий Шевченко 30 жил завсарласан сүлд модны наадмыг зохион байгуулахаар хичээн ажиллаж байна. Хүүхэд залуучуудын хөгжлийн сан бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ төсөл маань арилжааны бус гэдгийг онцолж хэлье" гэлээ.

Кремлийн сүлд модны наадмыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 400 хүний суудалтай том танхимд энэ сарын 22-29-ний өдрүүдэд 13 удаа зохион байгуулах бөгөөд Өнөр бүл, Энэрэл төвийн хүүхдүүд, Харааны бэрхшээлтэй хүүхдүүд болон Монголд ажиллаж, амьдарч байгаа ОХУ-ын иргэдийн хүүхдүүдэд зориулсан  хоёр удаагийн үнэ төлбөргүй наадмыг хийх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 50 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 59 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 4 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 34 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 43 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 46 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 28 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top