x

С.Лувсангомбо: Түүхэн барилга байгууламжаа хадгалж, хамгаалах тал дээр анхаарч ажиллахыг хүсье

Хотын захирагч  С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан  айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүллээ.

Энэ үеэр Хурандаа генерал С.Лувсангомбо гуай хэлсэн үгэндээ “Хотын дарга та залуу хүний хувьд эрчимтэй сайн ажиллаж байна, би Москва хотоос зурагт, интернэтээс мэдээлэл байнга авч байгаа. Улаанбаатар хотын утааг бууруулах үйл хэрэгт чамгүй амжилт гарч байгааг хараад ахмад зүтгэлтний хувьд баярлаж сууна. Хотын даргын ажил ч аж ахуйн шинжтэй, цаг зав гардаггүй хүнд хэцүү ажил даа. Улаанбаатар хотод амьдран суугаа хүн амын тоо 1.4 саяаас дээш дээш гарч, бага талбайд олон өндөр барилга байгууламж баригдсан ийм нөхцөлд та бүхэн газар хөдлөлтийн асуудалд анхааран ажиллах нь зүйтэй шүү. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлын удирдах арга замыг тодорхой болгох ёстой. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь шийдээд ажиллаарай гэж захья. Мөн түүхэн ач холбогдолтой барилга байгууламжаа хадгалж, хамгаалах тал дээр дарга таныг анхаарч ажиллахыг хүсье. Одоогийн Хотын захиргааны барилга болох хуучнаар Алтай зочид буудлын тухай гэхэд Монголд байсан гурван маршалын оролцоотойгоор баригдсан байдаг. Сураг сонсохнээ хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн, буулгаж нураана л гэх юм” хэмээлээ. 

Хотын захирагч С.Амарсайхан бид “Гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх ажилд анхааран ажиллаж байгааг танд дуулгая. Энэ жил бид газар хѳдлѳлт, гамшгийн иж бүрэн хэмжээний сургалт зохион байгуулсан. Цаашдаа Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага зэргийг шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникээр хангах, онцгой байдал үүссэн тохиолдолд шуурхай удирдлагын нэг төвөөс удирддаг, энэ чиглэлээр  нэгдсэн системд холбох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид ажил, амьдралын дадлага туршлагатай ахмадуудаасаа суралцах, зөвлөмж зөвлөгөө авах асуудал цөөнгүй бий. Тухайлбал, ѳнгөрсөн үед ямар ажлуудыг ямар хэмжээнд хийж ирсэн вэ, одоо хийж байгаа ажлын аль нь болж, аль нь болохгүй байгаа тухай та бүхнийхээ үг сургаалыг сонсож, зөвлөмж зөвлөгөөг дагаж байж л зөв шийдвэр гаргах ёстой гэж боддог. 

Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хувьд бид хамгаалж ирсэн, цаашдаа ч анхаарч ажиллана. Таны хэлж байгаачлан хотын захиргааны гурван давхар ногоон барилгыг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх гэрээ хийчихсэн байсан. Бид уг гэрээг нь цуцалж, байшинг эргүүлж хотдоо авч шийдвэр гаргаж байгаа. Драмын болон дуурийн театрыг буулгана гэсэн ташаа мэдээлэл гадуур яваад байгаа юм билээ. Шинээр үндэсний хэмжээний том театр барина, гэхдээ хуучнаа буулгаж нураах асуудал огт яригдахгүй, засварлаж, сайжруулаад зориулалтын дагуу ажиллуулна. Харин Байгалийн түүхийн музейн барилгын хувьд засаж сэргээх боломжгүй гэдгийг гадна дотнын мэргэжлийн байгууллагууд нэг бус удаа тогтоосон, хэзээ мөдгүй нурж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй учраас буулгахаас өөр аргагүй болсон юм билээ. Энэ асуудал Засгийн газрын хүрээнд шийдвэрлэгдээд явж байгаа” гэв. 

Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг урт удаан  наслахыг ерөөж, хотын захиргаанд гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж, Улаанбаатар хотод орон сууц олгохоор болсныг нь өөрт нь дуулгалаа. Мөн түүнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль, гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 18 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 27 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 32 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 2 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 11 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 14 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 56 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top