x

БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыгантай уулзалт хийв.

Уулзалтаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож,  шинжлэх ухааны паркийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтарч ажиллах, хоёр орны судлаачдын хамтын судалгааг өргөжүүлэх, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, гарааны компаниудыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар хэлэлцэв.

Мөн 2015 онд Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори  байгуулж, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сангийн хооронд 2017 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд тодорхой төслүүд болон сургалтын үйл ажиллагаа 2019 оноос эхэлж байгаад талархал илэрхийллээ. Молекул биологийн хэрэглээний лаборатори нь БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтын ажиллагааны тусгай төлөвлөгөөний шаардлагад нийцэж шалгарсан 14 лабораторийн нэг билээ.

Монгол оронд бүс нутгийн хувьд цөлжилт, экологийн доройтол тулгамдсан асуудал болж байгаа учраас энэ байдлаас сэргийлэх чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах, мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн.

Түүнчлэн 2019 онд археологийн салбарт хоёр орны Засгийн газрын байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу археологийн салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэхээр санал солилцов.

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган дэлхийн технологийн хөгжлийн хүрээнд хоёр улсын инновац болон технологи хөгжүүлэх, хүний нөөцийн боловсон хүчин бэлтгэх, эрдэмтдийн хамтарсан төслийг дэмжих талаар санал солилцож, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тавьсан тодорхой санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж БСШУСЯ мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2 цаг 27 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 36 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2 цаг 41 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 5 цаг 11 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 5 цаг 20 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 5 цаг 23 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 6 цаг 5 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top