x

Л.Энх-Амгалан: Нам дугуйлахгүй, хүн дугуйлна

 УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Сонгуулийн багц хуулийг өргөн барихаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Д.Тогтохсүрэн:

-Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсоод бүлгээс Сонгуулийн хуулийн энэ долоо хоногт өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийг тус тусад нь батлана гэж тогтсон. 

Л.Энх-Амгалан:

-УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тус тусад нь боловсруулахаар ажлын хэсэг хоёр жил ажиллаж байна. 2015 онд дээрх гурван сонгуулийг нэг хуультай болгосон. Ингэснээр 2016 онд нэг хуулиар гурван сонгууль явуулсан. Энэ гурван сонгууль тус бүрдээ онцлогтой. Эдгээр сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүйг амьдрал харуулсан. Тиймээс УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь боловсруулаад байна. 

Сонгуулийн тогтолцооны тухайд  50+26 гэдэг тогтолцоог өргөн барьж байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс цаашдаа сонгуулийн мажоритар тогтолцоотой байна гэдгээ тунхагласан. Мөн УИХ-ын гишүүнийг сонгогчид шууд сонгоно гэж заасан байдаг. Шууд сонгоно гэдэг нь мажоратор тогтолцоо. Үүн дотор аймаг нэг тойрог, улс нэг тойрог, жижиг 76, том жижиг мажоритор буюу 50+26 гэсэн хувилбарууд бий. 50 гишүүн нь тойрогт нэр дэвших бол улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшүүлнэ. 26 том тойрогт нэр дэвшиж байгаа хүн улс даяар санал авна. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголт хийнэ. 

Нэгдүгээрт, улсын том тойрогт нэр дэвшиж байгаа 26 хүнээс нэг хүнийг дугуйлна. Хоёрдугаарт, өөрийнхөө тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид саналаа өгнө. Улс төрийн намууд 26 хүртэл хүн нэр дэвшүүлнэ. Нийлбэр дүнгээрээ тухайн намаас нэр дэвшүүлсэн 26 хүний нийт авч байгаа санал нь нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсныг тооцно. Сонгуулийн насны хоёр сая хүн байгаа. Үүнээс сонгуулийн ирц 70 хувьтай гэж үзвэл 1.6 орчим хүн санал өгнө. Үүний 50 хувь нь МАН-аас нэр дэвшиж байгаа 26 хүнд санал өгсөн гэдэг дүн гарах юм бол 26-гийн 13 нь МАН-д хуваарилагдана гэсэн үг. Гэхдээ нам дугуйлахгүй, хүн дугуйлна. 

Дээрх мэдээллийг хийсний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

-Фэйсбүүк хэрэглээгээр Монгол Улс Азид нэг, дэлхийд 10-т орсон. Цаашид улс орнууд фэйсбүүк компанийн зүгээс ч сонгуулийн шударга хийх нь улс орны тогтолцооны асуудал гэж үзээд сонгуулийг хүндэтгэх зарчмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юм билээ. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд ирж, сонгуулиар аль болох фэйсбүүк орчноос үл шалтгаалах, сонгогчдод нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм билээ. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа асуудалд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй, тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.

-Намуудын санхүүжилтийг Сонгуулийн хуульд тусгасан уу?

-Сонгуулийн хууль бол сонгогчийн эрх ашгийг хамгаалсан хууль. Сонгогчид энгийн ойлгомжтой, нөлөөлөлгүй байх нь сонгуулийн зорилго. Тиймээс сонгогчийн эрх ашгийг нэгт тавьж буй. Тиймээс сонгогч сонголтоо хийхэд гадны ямар нэг нөлөөлөлгүй байх үүднээс тодорхой хязгаарлалт хийж байгаа. Хууль зөрчиж, зохион байгуулалттай хуурамч аккаунтаас хандахыг хязгаарлана. Түүнээс иргэн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлнэ.

-Сурталчилгааны хугацааг нэмж байгаа гэсэн үү?

-Бид сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд ижил гараанд байх, замбараагүй, хязгааргүй сурталчилгаа хийх асуудлыг цэгцэлж байгаа. Сонгуулийн сурталчилгаа үнэмлэх гардаж авснаас сурталчилгааг эхэлж болно гэж үзэж байгаа.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус учраас ард иргэдийн дунд хардалт байдаг. Тиймээс хандив, санхүүжилт ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 21 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 30 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 35 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 5 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 16 цаг 14 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 16 цаг 17 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 59 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top