x

Шинжлэх ухааны салбарын шилдэг судлаачид тодорлоо

ШУА-иас  эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач” шагналыг энэ жилээс дахин олгохоор болжээ.

Ингэхдээ ШУА-ийн шагнал олгох журмын дагуу эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын онол арга зүйн түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан Тэргүүлэгчдийн хурлаар сонгон шалгаруулдаг байна.

Энэ жил  “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”-ийн шагналд зургаан хүрээлэнгийн 12 судлаач нэр дэвшжээ.

Эдгээр судлаачдаас ШУА-ийн ФТХ-ийн төслийн удирдагч, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”-аар, ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус тодорлоо.

Дашрамд дурдахад, ШУА-иас олгодог энэхүү шагнал 11 жил завсардаад байсан юм. Энэ үеэр мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг угтаж шинжлэх ухааны салбарын зарим эрдэмтэн судлаачдыг төрийн одон медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулж өгсөн юм.

“Шилдэг судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн нь МУИС-ийн Байгалийн ухааны Факультетийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн.

“Ширмэн бүтээгдэхүүний физик химийн судалгаа” сэдвээр химийн ухааны магистрын зэрэг,  МУИС-ийн Хими, физикийн хамтарсан эрдмийн зөвлөлд “Протон солилцооны мембрант түлшний элементийн процессийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрхлэгч,  тус хүрээлэнд 25 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм.   

Доктор Г. Сэвжидсүрэн нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд физикийн ухаанаар 2 магистр, физик, химийн ухаанаар 2 докторант оюутны судалгааны ажлыг удирдаж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна.

Тэрбээр БСШУСайдын нэрэмжит докторын дараах грант, БСШУЯ-ны Цөм технологийн төслийн уралдаанд шалгарч, төсөл  хэрэгжүүлсэн, Литийн ионы батарейн 2 лаборатори шинээр байгуулсан, ашигтай загварын гэрчилгээ авсан, “ШУТИнноваци-2018” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээлийн шагнал”-тай, ЕБС-ийн Физик 1, 2 номын редактораар ажиллаж, хэрэглээнд нэвтрүүлсэн, 2 магистр, 2 доктор удирдан хамгаалуулсан, сүүлийн 5 жилд 30 гаруй ЭШӨ хэвлүүлснээс ОУ-ын IF сэтгүүлд 15-ыг хэвлүүлсэн, ишлэлийн тоо 34 байна. 

“Шилдэг залуу судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц. Золзаяа нь 2007 онд ШУТИС-ийг Химич, химийн технологич мэргэжлээр, 2011 онд “Вольфрамитын баяжмалаас механохимийн идэвхжүүлэлтээр вольфрамын оксид гаргах авах судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр, 2019 онд  “Монгол орны дулааны цахилгаан станцын үнс ашиглан геополимер төстэй барилгын материал гарган авах судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУА-ийн ХХТХүрээлэнд 11 дэхь жилдээ ажиллаж байна.

Докторын судалгааны ажил нь цахилгаан станцын хаягдал үнсээр цемент ороогүй барьцалдуулагч материал буюу геополимер төст бетон, хөнгөн бетоныг гарган авч тэдгээрийн шинж чанарыг тодорхойлсон. Уг судалгааны ажлын үр дүнд шахалтын бат бэх нь 30 МПа-аас өндөр бетон мөн 9мПа-аас өндөр, нягт нь 1.4-1.6 г/см3 бүхий хөнгөн бетоныг гарган авсан байна. Эдгээр материалуудыг гарган авахад цемент хэрэглээгүй нь зэрэгцээ хаягдал түүхий эдийг ашигласан зэрэг маш олон давуу талтай ажлууд болсон байна. Тухайлбал:

  • Хаягдал үнсийг ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд тэр дундаа хөрсний бохирдлыг их хэмжээгээр багасгаж байна

  • Хаягдал үнс хадгалах агуулахыг барих зардал хэмнэж байгаа нь эдийн засгийн өндөр үр ашигтай

  • Бүтээгдэхүүнийг маш бага температурт боловсруулж гаргаж авах шинэ технологи ашиглаж байгаа нь уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны зардал маш бага зэргийн дурдаж болохоор байна.

Ажиллах байх хугацаандаа номын бүлэг 1, патент 2, стандарт 2, ЭШӨ 17, үүнээс гадаадад 8,  эрдэм шинжилгээний илтгэл 19, үүнээс гадаадад 8, технологийн заавар 2-ийг гаргасан бүтээлтэй байна.

Эх сурвалж: ШУА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 12 цаг 54 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 14 цаг 43 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 17 цаг 14 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цаг 5 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 18 цаг 47 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 18 цаг 54 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цаг 21 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 20 цаг 0 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top